ХКН-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны хорооны Байнгын хорооны гишүүн, Сахилга бат хянан шалгах хорооны нарийн бичгийн дарга Лю Чифань 01-р сарын 26-ны өдрийн үдээс хойш ӨМӨЗО-ы XIII удаагийн АТИХ-ын хоёрдугаар хурлын Шилийнгол аймгийн төлөөлөгчдийн багийн гишүүдтэй Засгийн газрын ажлын тайлангийн тухай санал бодлоо солилцов. Үүнд, Өвөр Монголын тэргүүлэгч Бү Шяолиний Засгийн газрын ажлын тайланг сонсоод маш их урам зориг орж, бүрэн дэмжсэн байна. Мөн энэ ажлын тайлангийн бүх явц нь “Бодит” гэсэн үгсийг тодруулж, 2018 онд ӨМӨЗО-ны намын хороо, Засгийн газрын удирдлагаар, бүх орноороо бодитой ажиллах явцад маш сайхан амжилт олов гэж хэллээ.
Мөн тэрээр:
- Шинэ хэв байдалд шинэ төлөвтэй байх хэрэгтэй. 2019 онд биднээр дарга Ши Жиньпиний шинэ зууны Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар удирдлага болгож, дарга удирдлагууд хичээн ажиллаж, үүний дүнд ард түмэнд баяр жаргалыг хүртэх хэрэгтэй юм.
Өвөр Монголын Сахилга бат хянан шалгах хороо нь ӨМӨЗО-ны намын хороо, Засгийн газрын ажлын гол зохицуулалтаар анхаарлаа төвлөрүүлж, авлигалын хэргийг мөрдөн шалгах, арга барилын асуудлыг засварлах, олон нийтэд тулгарч байгаа асуудал, гүтгэлгийн асуудлыг шийдвэрлэх зэрэг үүргээ үр дүнтэй гүйцэтгэнэ, Мөн БНХАУ-ын 19-р хурлын үзэл санаа ба Төв хорооны чухал төрийн бодлогыг төлөвлөх, үзэсгэлэнт Өвөр монголыг бүтээн байгуулж, агуу их Хятадын мөрөөдлийг биелүүлхэд бат бөх баталгаа хангажээ гэж хэлсэн байна.
