
ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн орлогч ерөнхий сайд Хань Жэн 18-ны өдөр Бээжин хотноо “Бүс ба зам”-ын Эрчим хүчний сайд нарын 2-р хуралд цахимаар оролцож үг хэлжээ. Тэрээр:
“Бүс ба зам”-ыг бүтээн байгуулах санаачилгыг дурдсан 8 жилийн турш, олон улсын хэмжээнд өргөн цар хүрээнд бүх талын хамтын ажиллагаа өрнөж, амжилтад хүрсэн. Дарга Ши Жиньпин "Эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа бол “Бүс ба зам”-ыг бүтээн байгуулах чухал салбар болно гэлээ. “Бүс ба зам”-ыг бүтээн байгуулах хүрээнд олон улс орон лугаа эрчим хүчний хамтын ажиллагааг батжуулан, дэлхийн эрчим хүчний тогтуун хөгжилтийг дэмжих болно. Үүнчлэн дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлыг хамтдаа ахиулахад Хятад улс бэлэн байна" гэжээ. Ойрын жилүүдэд “Бүс ба зам”-ын эрчим хүчний хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг идэвхтэй байгуулж, “Бүс ба зам”-ын Эрчим хүчний хамтын ажиллагаа чухал үе шатанд гарсан байна.
Мөн тэрээр "Уур амьсгалын өөрчлөлтийн хямралын байдалд, тохиолыг ашиглан, нийтлэг ойлголтод хүрч, “Бүс ба зам”-ын эрчим хүчний хангамжийг өндөр үр ашигтай, олон талд чиглэсэн хөгжлийг ахиулж, илүү ногоон, хүртээмжтэй эрчим хүчний ирээдүйг бий болгох хэрэгтэй" гэжээ. Тэрээр дөрвөн санал дурдсан байна.
Нэг. Эрчим хүчний ногоон ба нүүрстөрөгч багатай шилжилтийг ахиулж, цөмийн эрчим хүч, шинэ эрчим хүч үйлдвэрлэх, ухаалаг эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, ногоон торгоны замыг хамтран байгуулах чиглэлээр хамтран ажиллана.
Хоёр. Эрчим хүчний технологийн инновацыг хамтран дэмжиж, эрчим хүч хэмнэх, нүүрстөрөгчийг бууруулах, эрчим хүчийг дахин сэргээх, дэвшилтэт цөмийн энерги зэрэг цэвэр эрчим хүчний технологийг судлах,технологийн дэвшилтээр эрчим хүчний нөөцийн хязгаарлалтын асуудлыг шийдвэрлэхэд хамтдаа дэмжинэ.
Гурав. Эрчим хүчний тогтвортой хөгжлийг хамтдаа дэмжиж, эрчим хүчний хүртээмжтэй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэн, хөгжиж буй орнуудын эрчим хүчний аюулгүй байдлын чадавх, түвшинг дээшлүүлэхэд хамтдаа туслах болно.
Дөрөв. Эрчим хүчний хүртээмжтэй хөгжлийг дэмжиж, олон улс орны эрчим хүчний хөгжлийн стратегийн бие даан сонгох эрхийг хүндэтгэх хэрэгтэй гэжээ.
“Бүс ба зам”-ын Эрчим хүчний сайд нарын 2-р хурал нь “Илүү ногоон, багтаамжтай эрчим хүчний ирээдүй рүү хамтдаа урагшилъя” хэмээх гол сэдвээр зохион байгуулж, Үндэсний эрчим хүчний зөвлөл ба Шань Дүнгийн ардын засгийн газрын холбоо хамтран зохион байгуулсан байна.
