solongonews
Зам сэргээн засварласан нь бидний аялалд ихээхэн тав тухыг авчирав
2022-08-19 10:38
Зам сэргээн засварласан нь бидний аялалд ихээхэн тав тухыг авчирав.

45 настай механикч Арон Гайанагийн нийслэл Жоржтаун хотоос зүүн зүгт байрлах гаражид ажилладаг. Автомашины засварын эд анги худалдаж авахын тулд тэрээр ихэвчлэн Жоржтаун хотын төвд очдог бөгөөд хоёр газрыг холбосон гол зам болох Моралала зүүн эргийн зам нь түүний заавал дамжин өнгөрөх зам.

"Өмнө нь энэ зам маш их түгжрэлтэй байсан. Шинэчлэгдсэний дараа зам өргөн болж, хот руу аялахад маш их цаг хэмнэх болсон" гэж Арон ярив.

Ароныг онцгой баярлуулсан зүйл бол 1980-аад онд нээгдсэн энэ авто машины засварын газар ч замын нөхцөл сайжирсны ачаар бизннес, ажил хэрэг нь сайжирч, улам бүр цэцэглэн хөгжиж байгаа явдал юм. 

"Одоо үйлчлүүлэгчид засвар хийхээр дэлгүүрт ирэх нь илүү хялбар болсон бөгөөд манай бизнес эрчимтэй хөгжиж байна" гэж тэрээр сэтгэл дүүрэн ярилаа.

Жоржтаунгийн талбай нь Гайана улсын мянганы нэг хувийг хүрэхгүй бага хэмжээтэй боловч тус улсын хүн амын бараг гуравны нэг нь оршин суудаг. 17 км урт Демоларагийн зүүн эргийн зам нь хотын төв болон зүүн эргийг холбосон гол зам бөгөөд түүний өргөтгөл нь хөрш зэргэлдээ Суринам улс руу хүрэх боломжтой юм. Тус зам шинэчлэгдсэний дараа зам дагуух 300 мянга гаруй хүнд ашиг тус хүртээж, Гайана, Суринам хоёр орны эдийн засгийн хөгжлийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэх болно.

"Зүүн эргийн оршин суугчид өдөр бүр энэ замаас хот руу зорчих шаардлагатай болдог. Өмнө нь хоёрхон эгнээ замтай, гэрэл, дохиолол, замын тэмдэг тэмдэглэгээгүй байсан тул иргэд зорчиход их эвгүй байсан. Тус улсын зүүн тэнгисийн эрэг ба Жоржтаун хотын хоорондох замын түгжрэлийг бууруулах нь нутгийн иргэдийн удаан хугацааны хүсэл юм” гэж Гайана улсын Олон Нийтийн төслийн газрын Техникийн үйлчилгээний менежер Найжел Эрскине ярилаа.

2017 онд Хятадын засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгож, Хятад, Гайана улстай хамтран хэрэгжүүлсэн Демоларагийн зүүн эргийн замыг шинэчлэн сайжруулах төсөл албан ёсоор бүтээн байгуулалтыг эхлүүлэв. Гурван жилийн дараа уг төслийг албан ёсоор дуусгаж, замын хөдөлгөөнд нээлээ. "Одоо хот руу машинаар ороход ердөө 15 минут хүрэхгүй хугацаа шаардагдах бөгөөд замын хөдөлгөөний үр ашиг эрс сайжирсан" гэж Эрскине өнөөгийн тав тухтай өөрчлөлтөд маш их баяртай байв.

Үүгээр ч зогсохгүй шинэчлэгдсэн замууд ч цэвэр цэмцгэр болсон. “Замын хоёр талаар явган хүний ​​зам тавьж, мөн холбогдох замын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайтар хийж, мөн замын голд ногоон бүс байгуулжээ, Одоо зам дээрх тээврийн хэрэгслийн тоо, явган зорчигчдын тоо эрс нэмэгдэж, хүмүүсийн аялал аюулгүй болсон. Гайанагийн ард түмэнд зориулж ийм төсөл барьж өгсөн Хятадын компаниудад баярлалаа" гэж Эрские баяртайгаар ярив.

52 настай Майк гуай Жоржтаун хотод таксины жолоочоор ажилладаг байжээ. 2017 онд зам шинэчлэх төслийг хэрэгжүүлж буй Хятадын компани тухайн орон нутгаас ажилчид элсүүлэн авч байгааг мэдээд тэр даруй ажилд орох хүсэлтээ гаргажээ. Майк тухайн газрын гудамжны замуудыг мэддэг тул машин жолоодож, төсөлд шаардлагатай материал авахад туслах ажилд оролцжээ.

Төсөл дууссаны дараа Майк болон зарим найзууд Хятадын компанид үлдэж, бусад төслүүд дээр үргэлжлүүлэн ажиллахаар шийдэв. Мэдээгээр, замын шинэчлэлийн төслийн хүрээнд инженерийн барилга, санхүү, оффисын удирдлага зэрэг ажлыг байранд тухайн газраас 300 гаруй ажилтныг сонгон шалгаруулж авав. Хятадын Төмөр замын нэгдүгээр товчооны Гайана компанийн ерөнхий менежер Гао Зэлян сурвалжлагчид хэлэхдээ "Хятадын тал тухайн орон нутгийн ажилчдад иж бүрэн сургалт зохион байгуулж, тухайн бүс нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад боловсон хүчийг бэлтгэсэн байна" гэжээ.

"Хятад улс бидэнд технологи, менежментийн туршлагыг ямар ч эргэлзээгүйгээр түгээж, бидний амьдралд сайн өөрчлөлтийг авчирсан. Зам дагуух иргэдтэй энэ замыг өөрчилсөн талаар ярих болгонд хүн бүр магтаал дүүрэн байдаг. Замын шинэчлэл бидний зорчиход ихээхэн дөхөм болсон” гэж Нейл Пол При ярилаа. Тэр зам дагуух нийгэм хорооллын тэргүүн юм. Энэ замаар тэрээр өдөр бүр шахуу хүүхдүүдээ хотын төвийн сургуульд хүргэж өгөхдөө энэ замаар явдаг.

Энэ жил Хятад Гайана дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Гайана улсын Нийтийн төслийн яамны сайд Juan Anthony EDGHILL  сурвалжлагчид ярилцлага өгөхдөө:

- Гайана Хятадтай найрамдалт харилцаагаа дээд хэмжээнд чухалчлан үздэг, Хятад улс Гайанагийн хөгжилд чухал дэмжлэг үзүүлж, хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагаа илэрхий үр дүнд хүрсэн гэжээ.

Хятадын аж ахуйн нэгжүүд Гайанагийн зам, гүүр, зочид буудал зэрэг орчин үеийн байгууламжийг барьж байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж, нутгийн иргэдийн амьдралд үр өгөөжөө өгөхийн зэрэгцээ Хятадын чанар, Хятадын үр ашиг зэргээрээ Гайана улсад итгэл, нэр хүндийг олж авлаа. Эджхилл Хятадаас Гайана улсын хөгжилд оруулсан хувь нэмэрт талархал илэрхийлээд "Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Гайана, Хятадын харилцаа тасралтгүй хөгжиж, төлөвшив, мөн хоёр орон бие биеэ хүндэтгэж, гар нийлэн урагшлав. Хоёр орны харилцаа цаашид гүнзгий хөгжихийг бид хүсэн хүлээж байна” гэжээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл