solongonews
Хятадын Цагаан сарын хугацаанд замын түгжрэл ихэснэ
2017-01-22 21:59
Хятадын Зам Тээврийн Яамны авто замын сүлжээний төвөөс энэ сарын 22-ны өдрийн мэдээлснээр 2017 оны Цагаан сарын хугацаан дахь авто замын сүлжээний байдлын шинжилгээний тайланг нийтэлсэн байна.

        Тайланд тэмдэглэхдээ, Цагаан сарын хугацаанд хурдны зам хураамжгүй болох учраас авто замын хөдөлгөөн 8-10 хувиар нэмэгдэж, үндэсний баярын амралтын оргил үеийн ачааллын дараа орох болно гэж мэдээллээ.

        2017 оны Цагаан сарын хугацаанд авто замын хураамжийг 1-р сарын 27-ний 00 цагаас 2-р сарын 2-ны өдрийн 24 хүртэл чөлөөлнө. Долоо буюу түүнээс бага зорчигч тээвэрлэх автомашин, мотоцикл зэрэг тээврийн хэрэгслүүдээс замын хураамж авахгүй юм байна.

        Энэ үеэр эдийн засаг хөгжсөн бүс болон хотын ойролцоох хурдны замын сүлжээ түгжрэх төлөвтэй. Хятадын цагаан сарын шинийн хоёрон болон шинийн зургаанд хамгийн их замын түгжрэлтэй бөгөөд том хотуудын хотоос гарах түгжрэл ихтэй үе нь өглөөний 9-11 цаг болон үдээс хойш 13-15 цагийн хооронд байна гэж энэхүү тайланд тэмдэглэжээ.

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл