solongonews
Стрессээс ангижрахын тулд илүү их жимс, жимсгэнэ идээрэй
2021-05-17 20:38
Стрессээс ангижрахын тулд илүү их жимс, жимсгэнэ идээрэй

  Синьхуа Агентлагийн мэдээ. Саяхан Австралийн судлаачдын хийсэн судалгаагаар илүү их жимс, ногоо идэх нь сэтгэлзүйн стрессийг тайлах боломжтой болох нь тогтоогдсон байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу хүмүүс өдөрт дор хаяж 400 грамм жимс, жимсгэнэ хэрэглэхийг зөвлөж байна. Үүнтэй холбоотой баримт бичгүүдийг Европын Клиникийн Хоол тэжээл ба Метаболизмын Нийгэмлэгийн "Клиникийн Тэжээл" албан ёсны сэтгүүлд нийтлэв.

   Австралийн Эдит Кованы их сургуулийн судлаачдын танилцуулснаар тэд 25-91 насны 8600 гаруй австраличуудын хүнсний ногоо, жимс жимсгэнийн хэрэглээ, сэтгэлзүйн стрессийн талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Өдөрт дор хаяж 470 грамм жимс, хүнсний ногоо хэрэглэдэг хүмүүсийн стрессийн хэмжээ өдөрт 230 граммаас бага хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад 10 хувиар бага байдаг нь тогтоогджээ.

Жимс, хүнсний ногооны хэрэглээ ба хүний стрессийн түвшний хоорондох нөлөөллийн тодорхой механизм одоог хүртэл тодорхойгүй байгаа ч жимс, хүнсний ногоонд агуулагдах тэжээллэг чанар нь түүний нөлөөлөлд үүрэг гүйцэтгэх магадлалтай гэж судлаачид хэллээ.

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл