solongonews
Төлөөлөгч Хү Рүйфэн
2016-03-08 21:50
Хү Рүйфэн төлөөлөгч: Хятад эм эмнэлгийн хууль тогтооход үндэстний эм эмнэлгийн онцлогийг илтгэх хэрэгтэй.

“Монгол эм эмнэлэг өнө удаан түүхтэй, өвөрмөц онцлогтой эмт бодисын эх баялаг, шинжлэх ухаанч зүйн зохистой найруулан үйлдэх мэргэжилтэй байдгаараа эм эмнэлгийн хүрээн дэх молор эрдэнэ хэмээгддэг. Иймээс хятад эм эмнэлгийн хууль тогтоохдоо үндэстний эм эмнэлгийн онцлогийг гүйцэд илрүүлж, “хятад эм эмнэлгийн хууль” гэх нэрийдлийг “хятад эм эмнэлэг үндэстний эм эмнэлгийн хууль” гэж нэрийдвэл зохистой гэж бүх Хятадын ардын төлөөлөгч Хү Рүйфэн энэ удаагийн хуралд дэвшүүлсэн сануулгынхаа тухай ярив.

Сүүлийн жилүүдэд Хятадын болон гадаадын олон төрлийн эм эмнэлгийн тухай эрдэм шинжилгээний солилцооны үйл ажиллагаанд монгол эм эмнэлэг байнга оролцох болсноор барахгүй, олон улсын холбоот байгууллагад хүрч түүний гайхамшигт шидээ дэлхий дахинд гайхуулж, Америк, Франц, Орос зэрэг улсад ул мөрөө үлдээж, өвчтөн ба эм эмнэлгийн мэргэжилтний гайхал бишрэлийг олсон юм. Зөвхөн Өвөр Монголын Олон улсын эмнэлгийн хороо сүүлийн жилд 8000 гаруй гадаад улсын өвчтөнг хүлээн авч эмнэн засаж, Өвөр Монголын хэмжээнд бүх хилийн боомт дагуух хошуу хотын монгол эмнэлэг жил бүр 30 мянга гаруй Орос, Монголын өвчтөнг хүлээн авч эмнэн засаж байна.

Хү Рүйфэнгийн бодлоор монгол эмнэлэг нь Төвд эмнэлэг, Хятад эмнэлэг, эртний Энэтхэгийн эмнэлгийн ухааны онолын шилдгийг нь шингээж, зарим газар орны хүнд өвчин, архаг өвчнийг засахад харьцангуйгаар европ эмнэлэг ба хятад эмнэлгийн эмчилгээнээс илт давуу талтай.

2016 онд бүх Хятадын хятад эмнэлгийн ажлын хурлыг хуралдуулахаар тогтсон бөгөөд “Хятад эм эмнэлгийн хууль”-ийг төрийн зөвлөлийн байнгын хурлаас хянан зөвлөж баталсны дараа БХАТИХ-ын байнгын хороо хянан зөвлөж, хамгийн эцсийн хууль тогтоох явцад орсон байна. Үүнээс өмнө холбогдох салбарын санал хураах үед олонх цөөн тоот үндэстний эм эмнэлгийн тусгай мэргэжилтэн эрдэмтэн “Хятад эм эмнэлгийн хууль” гэх нэрийдэл нь үндэстний эм эмнэлгийг илрүүлж чадахгүй, харин “Хятад эм эмнэлэг үндэстний эм эмнэлгийн хууль” гэж нэрийдвэл зохино гэж үзсэн байна. Энэ нь мөн Хү Рүйфэн төлөөлөгчийн дэвшүүлэх гэж буй саналтай нийцсэн байна.

Үндэстний эм эмнэлгийг хөгжүүлэхэд олон талын ажлыг хүндэтгэн хийх шаардлагатай байна. Даруй үндэстний эм эмнэлгийг уламжлан залгамжилж, үндэстний эм эмнэлгийн шинийг бий болгохыг уриалан, үндэстний эм эмнэлгийн тусгай мэргэжилтний олон арвин эрдэм шинжилгээний үзэл санаа болон туршлага нь уламжлалаа алдаж, зарим онцлогтой эмчилгээний мэргэжил устан баларч, үндэстний эм эмнэлгийн онол болон мэргэжлийн арга хэлбэрийн шинийг бий болгох талаар гүйцэд бус, үндэстний эм эмнэлгийн мэргэжилтэн дутагдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, үндэстний эм эмнэлгийг тэтгэн дэмжиж, авран хамгаалах ажлыг чангатгаж, үндэстний эм эмнэлгийн зохицонгуй хөгжлийг ахиулж, үндэстний эм эмнэлгийг хөгжүүлэх талаарх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, Засгийн газрын хариуцлагыг чангаруулж, үндэстний эм эмнэлгийн хөгжлийн суурь нөхцөл буурай байх асуудлыг шийдвэрлэх зэрэг болно.

Зохиогч: Бао Жиньшань, Д Зоригт, Сарантуяа
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл