solongonews
Хятад улс цаг уурын 14 хиймэл дагуулыг нэмж хөөргөнө
2016-07-06 10:19
БНХАУ ирэх 10 жилийн хугацаанд цаг уурын 14 хиймэл дагуулыг нэмж хөөрнө.

БНХАУ ирэх 10 жилийн хугацаанд цаг уурын 14 хиймэл дагуулыг нэмж хөөрнө. "Фэн Юнь" хиймэл дагуулын хөгжлийн асуудлаарх семинарын үеэр Хятадын Батлан хамгаалах, шинжлэх ухаан, технологи ба аж үйлдвэрийн газрын орлогч дарга У Яньхуа мэдэгдэхдээ “манай улс 2025 он гэхэд цаг уурын 14 хиймэл дагуулыг сансарт нэмж хөөргөхөөр төлөвлөж байна” гэв.


Фэн Юнь хиймэл дагуулууд бол Хятадад зохион бүтээсэн, алсаас тандалт хийх цаг уурын хиймэл дагуул юм. Хятад улс 1988 оноос хойш ийм 14 хиймэл дагуулыг хөөргөөд байгаа аж.
 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : http://finance.ifeng.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл