Тэнгэр тулам шар тоос, агт морины ган туурайн тачигнаан наашлах дуу, цэрэг байлдагчдын хашгираан … Дайны талбарт нэгэн салаа морьт цэрэг ангийнхан дайсантай амь цөлөн эрэлхэгээр тэмцэнэ. 08 дугаар сарын 19-ний орой Өвөр Монголын Урлаг жүжгийн хүрээлэнгийн зохион бүтээсэн том хэлбэрийн түүхэн сэдэвт үндэстний бүжигт жүжиг “морьт цэрэг”-ийг үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн дуу хөгжмийн тэнхимд анх тоглож, шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан, Өвөр Монголын морьт цэргийн шинэ Хятад улс байгуулагдахад үзүүлсэн эрэлхэг гавьяа, баатарлаг үйл явдлыг бүжиг урлагаар дахин амилуулж, үзэгч олны сэтгэлийг доргиуллаа

Бүхий л жүжиг нь “Дөрвөн настай халиун” дууны морин хуурын аянд суурилж, зүрх сэтгэл догдлом үйл явдал, уян налархай бүжгийн хөдөлгөөн, орчин үеийн урлагийн гоо сайхны зураг төлөвлөлтөөр хүмүүсийг хувьсгалт дайны үеийн он жилүүдэд хөтлөн аваачсан юм.




