
Вэй Фөнхө:
- Хятад, Монгол бол уул усаараа холбогдсон найрсаг хөрш орнууд, хамтын ирээдүйтэй нийгэмлэгийн байгуулалт улам гүнзгийрч, бат бөх болж байна. “COVID-19” дэгдсэнээс хойш хоёр орон халдвартай тэмцэх чиглэлд харилцан бие биедээ тусалж, бэрхшээлийг хамтдаа даван туулж, хөрш орнууд цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааны үлгэр жишээг харуулж, үймээн самуунтай ертөнцөд эерэг энерги цацаж байна. Хоёр тал бие биенийхээ үндсэн ашиг сонирхол, тулгамдсан асуудлуудыг тууштай үргэлжлүүлэн дэмжиж, харийн нутаг дэвсгэрийн хүчнүүд бүс нутгийн хэрэгт хөндлөнгөөс оролцох, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалах тал дээр өндөр сонор сэрэмжтэй байх ёстой. Хятадын арми Монгол Улстай хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал зөвшилцлийг чин сэтгэлээсээ хэрэгжүүлж, стратегийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, мөн хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн эрүүл, тогтвортой хөгжилд илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэж хэллээ.
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ХКН байгуулагдсаны 100 жилийн ойд баяр хүргэлээ. Тэрээр:
- Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар цогцоор нь байгуулж, дэлхий нийтийн анхаарлыг татсан агуу ололт амжилтыг Монгол Улс өндрөөр үнэлж, цар тахлын эсрэг, арилжаа худалдаа зэрэг тал дээр Хятад улсаас Монгол Улсад үзүүлж буй тусламж, дэмжлэгийг чин сэтгэлээсээ үнэлж байна гэж илэрхийллээ. Монгол, Хятадын харилцаанд Монгол Улс ихээхэн ач холбогдол өгдөг. Батлан хамгаалах, аюулгүй байдал зэрэг олон салбарт ажил хэрэгч хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх, бүс нутгийн асуудлаар Хятад улстай харилцаа холбоо, уялдаа холбоогоо бэхжүүлэх, бүс нутаг дахь энх тайван, амар амгалан байдлын төлөө идэвхтэй хүчин чармайлт гаргах болно.
Уулзалтын өмнө Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Вэй Фөнхөг угтаж, морь бэлэглэв. Мөн өдрийн үдээс хойш Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар Вэй Фөнхөтэй уулзав.
