Хөвөөт шар хошууны Баянтал суурингийн Овоон гол багийн малчин Хайгуулынх гэж сайхан айл бий. Өндөр хүчдэлт байнгын цахилгаантай, хороо хашааны бүтээн байгуулалт бүрэн, 97 мкв талбай бүхий дэгжин хээнцэр байшинтай, шинэ цагийн эдлэл хэрэгсэлтэй… юугаар ч үл дутан элбэг сайхан амьдарч буй энэ айлыг гаднаас нь харахад л баян айл гэдэг нь хадарлагдана. Алгын чинээ нутаг бэлчээртэй ч баян тансаг амьдарч чадна гэдэг амьдрахуйн маш их ухаан шаардагдах нь мэдээж.
70 эх малаас 140 төл тоссон амжилт
Хайгуулынх 93 га талбай нутаг бэлчээртэй. Түүнээс гадна, 93 га талбай бэлчээрийн газар түрээсэлж, 100 гаруй цахар хонь, 100 гаруй ямаа, цөөвөр үхэр малладаг. Тэднийхэн анхнаасаа цөөн тооны Өвөр Монголын нарийн ноост хонь тэжээж байсан ч ажил нь их зэрэг шалтгаанаас үүдэн 2010 онд гадна орноос теми хуц оруулан, цахар хонь сонгон бойжуулж эхэлжээ. Цахар хонины төлийн бойжилт сайн, ихэрлэх нь харьцангуй олон, мах, ноосны гарц сайтай зэрэг давуу талтай байдаг болохоор Хайгуул бага бэлчээртээ цөөн тооны мал тэжээж нэлээд өндөр орлого үүдсэн гэдгийг түүний сүүлийн тав, зургаан жилийн орлого гэрчилнэ. Энэ жил Хайгуул 70 цахар эм хониноос 140 төл тоссон байна. Энэ тухай Хайгуулын гэргий Саруул:
- Энэ жил манай нэг хонь гурвалсан, хонины тарга хүч сайн бол ихэрлэх нь улам өндөр, сүүний гаралт ч сайн байдаг. Эх нь төлөө гүйцэд цатгаж чадах болохоор голсон төл авахуулах, төл угжих ажил ч байхгүй болсон гэж баяртай ярьж байлаа. Тийм ээ, хонины тарга хүчийг батлахын тулд Хайгуул, Саруул хоёул бага бус хөдөлмөр зарцуулсан. Тэд төллөх хониндоо хургалахаас нь дөчөөд хоногийн өмнөөс өвс бордоо өгдөг. Өнгөрсөн жил 38 мянган юаниар 15 мянган кг өвс, 7500 кг бордоо авч төллөх хониндоо өдөр бүр өглөө орой хоёр удаа, нэг хонины өдрийн 1.5 кг өвс, 8 лан бордоо өгөхөөр тооцоолсон. Өвс бордоо нөхвөрлөсөн ба 1 дүгээр сарын дунджаар төл тосоход 70 эх малаасаа 140 хурга тосч, төл нь 100 хувьд хүртэл ихэрлэсэн амжилтад хүрчээ.
Хургаа өндөр үнээр зардаг нууц
Энэ жил малын үнэ өнгөрсөн жилээс ч бага болж, хэсэг газрын малчид хургаа 300 юань ч хүргэж чадсангүй нь. Хайгуулын нутагт энэ жил хур бороо ихтэй, бэлчээр ус сайтай болохоор хурганы тарга хүч ч онц сайн. Цахар хонины хурга тарга авахдаа түргэн бөгөөд махны гарц сайн байдаг давуу талтай учраас Хайгуул гэргийтэйгээ 2 дугаар сараас эхэлж 6 дугаар сарын сүүлч хүртэл өдөр бүр өглөө оройд хоёр удаа, хурга болгонд 0.5 кг өвс, 2 лан орчим нарийн бордоо нэмж өгдөг болохоор энэ намар 70 эр хургаа тэгшитгээд 90 жинд хүргэж 530 юаниар худалдаалав.
Хайгуул жил бүр охин хургаа үлдээж зусаг болоход нь худалддаг. Хөвөөт шар хошууны Амжиргааны түвшнээс доогуур орлоготой иргэдийг дэмжих албан байгууллагаас өндөр үнээр цахар хонины зусгийг нэгдэлтэйгээр хурааж авдаг байна. Ийнхүү энэ зун тэр 25 зусгаа тэгшитгээд 1250 юаниар худалдаж, 31250 юаний орлого хийсэн байна. Энэ жил бас 60 охин хураагаа үлдээж зусаг болоход нь худалдахаар байгаа юм.
- Өнгөрсөн жил цөөн охин хургаа 800 юаниар худалдсан, зусаг болгоод худалдахад өвөл, хавар тэжээл өвсний зардал гарах боловч ашиг нь өндөр, бараг 300 юань илүү олдог гэж Саруул ярьж байсан юм.
Энгийн хонины ноос килограмм бүрт 4 юань хүрдэг бол цахар хонины ноос килограмм бүрт 20 юань хүрч байдаг. Хайгуулын энэ жилийн ноосны орлого нийт 20 мянган юань байсан байна.
- Энэ жил цахар хонины ноос нэг килограмм бүрт 20 юань хүрэв. Нэг хониноос бараг 100 гаруй юань ноос буусан. Хэрвээ энгийн хонь тэжээвэл ноосны орлого олохгүй бөгөөд хурга нь ч тэгшитгээд 300 гаруй л юань хүрдэг. Саруул:
- Манай энэ бага нутагт цахар хонь маллахад ашиг орлого сайтай гэж сонирхуулж байлаа.

