”ДНБ”-д эзлэх хэмжээ хоёр хувиас давсан байна
2016-11-29 21:03
Хятадын эрчим хүч хэмнэж, байгаль орчныг хамгаалах аж үйлдвэрийн нэмүү өртгийн ДНБ-д эзлэх хэмжээ 2015 оны эцсээр хоёр хувьд хүрч, таамагласнаар 2020 он гэхэд эрчим хүч хэмнэж, байгаль орчныг хамгаалах аж үйлдвэрийн нэмүү өртгийн ДНБ-д эзлэх хувийн хэмжээ гурван хувиас давах болно гэсэн байна.
Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга Ху Цай энэ сарын 28-ны өдөр Жянсү мужийн Жэньжянд болсон олон улсын хүлэмжийн хий багатай техникийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд:
- Хятадын эрчим хүч хэмнэж, байгаль орчныг хамгаалах аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний хэмжээ 2015 оны эцсээр 4.5 триллион юаньд хүрч, тус салбарын ажилчдын тоо 30 саяд хүрсэн. 70 гаруй аж ахуйн нэгжийн жилийн орлого нь нэг тэрбум юаниас давсан байна. Таамагласнаар 2020 он гэхэд шинэ эрчим хүч болон эрчим хүч хэмнэж, байгаль орчныг хамгаалах зэрэг аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ 10 триллион юаниас давах болно гэж хэллээ.
Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
