3000 гаруй жилийн түүхтэй Төрийн ятга /Хятадын эртний ятгын нэг төрөл болох Гүчиний бичиг тиглэлд төрийн ятга буюу долоон чавхдаст ятга хэмээн нэрлэх нь буй/ гагцхүү Хятад улсад л байдаг өвөрмөц хөгжмийн зэмсэг юм. Дэлхий дээрх хамгийн эртний, бүрэн төлөвшсөн, амьд соёл урлаг бөгөөд Хятадын уламжлалт соёлын төлөөллийн бэлгэдлийн нэг. Бээжингийн Хааны ордны музейд Хятадын Төрийн ятга соёлын асар том үнэт эрдэнэ болох 88 ширхэг эртний Төрийн ятгын цуглуулга хадгалж байдаг билээ. 2017 онд орчин үеийн ятгачин Ян Жи Жянь санамсаргүй барилдлагаар Бээжингийн Хааны ордны Төрийн ятга урлагийн хүрээлэнгийн үүдийг татсанаас хойш төрийн ятгатай онцгой барилдлагатай болсон гэдэг. Хааны ордны Төрийн ятга урлагийн түүхэн дурсгалыг судлах, Хааны Ордны музейд хадгалагдаж байгаа Төрийн ятгыг хуулбарлах, эртний ятгын хөгжмийн зохиолыг сэргээх ба “нот”-лох, Төрийн ятгын тоглолт хийх, Төрийн ятгын сургалт өрнүүлэх, өгүүлэл нийтэлж хэвлэх, ном, бичлэг пянз хэвлэх зэрэг ажлуудыг нэг нэгээр нь хийж, аажмаар сайжруулж амжилтад хүрч байна. Тэрээр өөрийн эзэмшсэн эрдэм мэдлэгээ цаг үетэй уялдуулж, Хааны ордны Төрийн ятгын урлагийг судлах, амилуулан сэргээх ажилд бүх сэтгэл хүчээ зориулсан байна.
Шанхай нутагтай Ятгачин
Шанхай хотод төрсөн Ян Жижянь бол нялх багаасаа ордны сургаалаар өссөн. Бага насандаа эцгийнхээ ивээл дор уран бичлэг, уран зураг, тамга сийлбэр, лимбэ зэрэг уламжлалт урлагийг системтэй сурч байсан, ур чадвар сайтай авьяаслаг хүүхэд байв. Тэрээр Хятадын Төрийн ятгын гурван том гарамгай багшийг дагаж Гуанлин сургууль болон Юйшань сургуулийн сонгодог Төрийн ятгын аялга хөгжмийг дэлгэрэнгүй суралцсан.
2006 оны үед олон нийтийн дунд Төрийн ятга сонирхогч хараахан олон байсангүй. Ялангуяа Шанхай шиг эрт хөгжиж, дэлхийд нээгдсэн олон улсын түвшний том хотод Төрийн ятгын сургалтад очих хүн ёстой л өдрийн од шиг байлаа. Харин тэрээр 2006 оноос Ян Жижянь Шанхайд Төрийн ятгын сургалтын газар нээж Төрийн ятгын багшаар ажиллаж эхэлсэн билээ. Не Жэн Хань Ванг хорооход хөгжимдсөн "Гуанлин Сань" ятгын аялга хөгжим, түүхэн үеэсээ эхлээд модон цоор буюу Хүннүгийн цоорыг Хятадад уламжилсан авьяаслаг эмэгтэй Цай Вэньжи хүртэл, "Лисао" буюу "салалтын гуниг"-ийн зохиогч Цюй Юанаас "Шяошянгын ус ба үүл"-ний эх оронч үзэл хүртэл ярьж тайлбарладаг байв. Ингэснээр Ян Жижянь Хятадын хамгийн том олон улсын хөгжил бүхий хотод хятадын хамгийн сонгодог уламжлалт соёл урлагийг хөгжүүлэхээр чармайж ирсэн юм.
Ян Жижянь бол хятадын үндэсний нэгдүгээр зэрэглэлийн жүжигчин төдийгүй, бас хятад улсын хэмжээний Төрийн ятгын том уралдаанаас дөрвөн удаа дараалан мөнгөн медаль хүртсэн Шанхайн биет бус соёлын өвийн төслийн "Төрийн ятга урлал"-ын төлөөллийн өв залгамжлагч. Түүний Их сургуулийн мэргэжил нь "архитектур" тул Хятадын уламжлалт гар урлалыг шинжлэх ухааны тоон аргаар судалж үзэхдээ гарамгай тул тэрээр Төрийн ятгыг үйлдвэрлэхэд "акустик, гоо зүй, материал судлал, хөгжим зүй" уялдсан нэгдмэл байдлыг мэдэрсэн байдаг. Үүний үндсэн дээр Төрийн ятга үйлдвэрлэхтэй холбоотой 20 гаруй патентын өргөдөл мэдүүлж зөвшөөрүүлэн,"Хятадын уламжлалт Төрийн ятга үйлдвэрлэлийн урлаг" номыг бичсэн байна.
Ян Жижянь энэхүү зураг, үсэг бичг бүхий тусгай сэдэвт бүтээлдээ хятадын Тан гүрэн үеийн 1300 гаруй жилийн турш уламжлагдан ирсэн төрийн ятгын үйлдвэрлэх урлалыг 100 гаруй үйл явц болгон хуваасан. Улмаар үйл явц бүрийг "5 үе шаттай /алхам/ арга"-аар тодорхойлон өгүүлж билээ. Өөрөөр хэлбэл, төрийн ятгын тухай эртний сонгодог бүтээлүүдийн тухай задлан өгүүлэх, үйл явцад нарийвчилсан тайлбар хийх, Хааны ордноос уламжлагдан ирсэн эртний Төрийн ятга соёлын дурсгалуудын лавлагаа зураг, урлал үйлдвэрлэлийн арга барил, зургийн өгөгдөл зэрэг болон шалган хүлээж авах арга, туслах хэрэгслүүдийн тухай нарийн өгүүлжээ. Энэхүү ном 100,000 гаруй үгтэй, 400 гаруй зураг бүхий уламжлалт гар урлалыг ашиглан жинхэнэ төрийн ятга хийх аргыг харуулсан үнэт өв болсон байна.
2017 онд Ян Жижянь "Шанхайн дархан" цол хүртсэн. Шанхайн ажилчны эвлэлийн холбооноос түүнд анхны "Шанхайн дархан инновацийн студи"-ийг байгуулж өгсөн байна. Энэ нь Шанхайн Пудун дүүргийн Тан Жэнь балгасанд байрладаг. 1000 гаруй квадрат метр талбай бүхий Төрийн ятга студи нь Ян Жижяний төрийн ятга урлагийг дэлгэн үзүүлэхэд тусалсан юм. Шанхай хотын уламжлалт соёл сонирхогч, төрийн ятга сонирхогчдод мянган жилийн түүхтэй төрийн ятга урлагтай танилцах сайхан тухтай газраар хангаж өгсөн байна.
Хааны ордон дахь Төрийн ятга судалгаа ба сэргээн амилуулсан нь
2017 оноос Ян Жижянь Бээжингийн хааны ордны музейн Төрийн ятга урлагийн хүрээлэн байгуулах бэлтгэл ажил болон Хааны ордны музейн төрийн ятга урлагийн судалгааны ажилд оролцож эхэлсэн юм.
Хааны Ордны музейд Төрийн 88 ятга хадгалагдаж байдаг. Хятадын Тан, Сүн, Юань, Мин, Чин гүрний бүх цаг үеийн төрийн ятга бүрэн хадгалагдаж байдаг. Чин улсын үеийн хааны ордны төрийн ятгын цуглуулга нь гол хэсэг болов. Үүнээс гадна, төрийн ятгатай холбоотой бусад соёлын дурсгалууд бий. Тодруулбал, уран бичлэг, уран зураг, шаазан сав, хаш чулуу гэх зэрэг. Төрийн ятгатай холбоотой төрөл бүрийн цуглуулгын чанар, тоо хэмжээгээр хятад улсын хэмжээн дэх музейн жагсаалтад нэгдүгээрт тодордог байна.
Хааны ордны Төрийн ятгын урлагийг судлах, сэргээн амилуулахад анхаарч ажиллах явцад Ян Жижянь Хааны ордон бол соёл урлагийн асар том сургууль гэдгийг үнэхээр ухаарсан юм. Энд тэрээр төрийн ятгачаасаа төрийн ятгын урлан хийх үүдэн бүтээгч болсон төдийгүй төрийн ятга соёл урлаг судлаач болж хувирсан байна.
Сүүлийн 3-4 жилийн хугацаанд Ян Жижянь төрийн ятгын талаар судалгааны элбэг үр дүнтэй амжилтад хүрсэн юм. Хааны Ордны музейн эртний үеийн төрийн ятга соёлын дурсгалууд болон Хааны ордны данс архивт тулгуурлан Хааны ордны музейн олон сайхан алдартай төрийн ятгыг өөрийн биеэр хуулбарласан нь “Соёлын дурсгалт зүйлсийг амилуулсан” чухал бүтээлч ажил болсон юм. Тэрээр хааны ордны музейн Төрийн ятгын танхимын үзэсгэлэнгийн бэлтгэл ажилд оролцож, Хааны ордны гүн дэх нуугдаж байсан түүхэн гүрнүүдийн үеийн зүйл бүрийн төрийн ятгыг системтэйгээр олон нийтэд үзүүлэх боломжийг олгосон нь Хааны ордны музейн түүхэнд анх удаа төрийн ятгыг олон нийтэд үзүүлсэн явдал болсон байдаг. Мөн анх Хааны ордны соёлын дурсгалт газруудын төрийн ятгын соёлын хэсгүүдийг ялгаж, судлах ажлыг хийж дуусгаад, төрийн ятгын соёл урлаг нь уран зураг, уран бичлэг, сав суулга зэрэг олон салбарыг хамарсан болохыг мэдсэн байна. Тухайлбал, Хойд Сүн улсын "Хөгжим сонсож байгаа зураг" гэх алдартай зургийн дотроос "Есөн чавхдаст ятга" болон "Бао Цинь ятга"-ын нарийн ширийн байдал зэрэг чухал мэдээллүүдийг илрүүлж, холбогдох эрдэм шинжилгээний ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнээс гадна, бас Хааны ордны Мин гүрний үеийн төрийн ятгын атлас ном болох "Намрын галууд"-ын "Аялга хөгжмийг тэмдэглэх" ажлыг дуусгаж, эртний ятгын аялга хөгжимд шинээр сэргэн амилах эрч хүч өгсөн байна.
Ян Жижяний бүх судалгаануудын дотроос Мин гүрний эхэн үеийн төрийн ятгын аялга хөгжим "Намрын галууд"-ын атласын судалгааг онцгойлон дурдах нь зүйтэй. "Намрын галууд" хэмээх ятгын аялга хөгжимд намрын улиралд зэрлэг галуудын сүрэг сүргээр сүрэглэн нүдлэх жавхаатай байдлыг зураглан дүрсэлсэн байдаг. "Намрын галууд"-ын төрийн ятгын аялга хөгжмийн номын гарчгаас үзвэл 36 ширхэг Торгон дээрх нарийвчлалтайгаар зурсан бэхний зургийг харгалзсан цаасан дээр хичээнгүй тигээр ятгын аялга хөгжмийг тэмдэглэн буулгаж, төрийн ятгын аялга хөгжмийн 36 үзэгдлийг нэг нэгээр нь зурсан "Чин улсын Тэнгэр Тэтгэгч Хааны" тамгатай бүтээл бөгөөд хөгжим, уран бичлэг, уран зураг, бар хэвлэл, хавтас үдээс гэх зэрэг Хааны ордны цуглуулгыг багтаасан нэгтгэсэн соёлын үнэт дурсгал юм.
Ян Жижянь 2018 оноос "Намрын галууд" ятгын аялга хөгжмийн номыг иж бүрэн судалж эхэлсэн. Өнгөрсөн төр гүрний үеийн 45 "Намрын галууд" ятгын аялга хөгжмийн тэмдэглэлийг эмхлэн харьцуулан судалснаар Хааны ордонд хадгалагдаж байгаа "Намрын галууд" ятгын аялга хөгжмийн бар хэвлэл нь хамгийн сайн бүрэн бүтэн үлдсэн гэдгийг баталжээ. Тэрээр мөн Хааны ордны аялга хөгжмийн соёлын дурсгалуудын дараалал, алдаа, догол мөрийг засах ажилд хоёр жил зарцуулж, "Хааны ордны ‘Намрын галуудын’ судалгаа" хэмээх 100,000 үгтэй ном хэвлүүлсэн байна. Ян Жижянь төрийн ятгачийн хувьд нэн дурдууштай нь Ян Жижянь "Намрын галууд"-ын 36 бүрэн бүтэн ятгын аялга хөгжмийн "Аялга хөгжим тэмдэглэх" ажлыг дуусгаснаар Бээжингийн Борхоттой ижил насны Мин гүрний үеийн 600 жилийн өмнөх ил гаргаагүй урлаг соёлын дурсгалууд доторх төрийн ятгын аялга хөгжмийг амилуулсан байна.
Хятадын төрийн ятгын аялга хөжмийг тэмдэглэх аргад дууны өнгө, хэмнэлийг биш зөвхөн хурууны чавхдах аргыг тэмдэглэдэг тул дараа үеийн ятгачид цаасан дээрх аялга хөгжмөөр шууд чавхдан тоглож чаддаггүй тул "Чавхдах арга тэмдэглэх" ажил аяндаа бий болжээ. "Чавхдах арга тэмдэглэх" гэж нэрлэгдэх болсон нь өөрөөр хэлбэл, төрийн ятгын аялга хөгжмийн анхны утгын дагуу эртний аялга хөгжмийн тэмдэглэлд хурууны чавхдал дууны өнгийг хослуулан, хөгжмийн тэмдэглэгчээс хөгжмийн хэмнэлийг дахин бүтээж, аялга хөгжмийг тоймлох хоёр дахь бүтээл хийх бөгөөд ингэснээр аль хэдийн устаж үгүй болсон эртний төрийн ятгын аялга хөгжмийн бүтээлүүд шинэ эрч хүчтэй болдог байна.
Төрийн ятгын аялга хөгжмийн тэмдэглэгээний ажил бол мэргэжлийн хүнд хэцүү ажил. Тэмдэглэгээ хийх хүний хувьд ч маш өндөр шаардлага тавигддаг. Төрийн ятгын уламжлалт хөгжимдөх арга, эрт үеийн хурууны чавхдалтын судалгаа, хувилбарын судалгаа, хөгжмийн тухай ойлгох, илэрхийлэх чадваруудыг эзэмшсэн байх шаардлагатай байдаг. Энэ ч утгаараа Хааны ордны "Намрын галууд" ятгын аялга хөгжмийг дахин сэргээж байгаа нь маш их ач холбогдолтой юм.
Төрийн ятгын урлагийг шинэ хэлбэрээр дэлгэрүүлсэн нь
Хятадын уламжлалт соёлын сэргэн мандалтын шинэ эринд төрийн ятгын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд шинэ тавцан, арга барил хэрэгтэй болоод байна.
2008 оноос хойш Ян Жижянь Шанхайн засгийн газраас зохион байгуулсан "Шанхайн олон улсын урлагийн наадам", "Шанхайн хавар олон улсын хөгжмийн наадам", "Хятадын төрийн ятга мастеруудын шинэ жилийн концерт" зэрэг олон чухал арга хэмжээ, хятадын гадаадад олон удаа тоглолтод оролцохын зэрэгцээ "Бүх хятадын хэмжээний 17 настай залуучуудын төрийн ятгын урилгын концерт", "Хятадын Үндэсний зэрэглэлийн биет бус соёлын өвийн төрийн ятгын залгамжлагч профессор Ли Шянтингийн бие даасан тоглолт", "Хятадын Төрийн ятгын биет бус соёлын өвийн 10 жилийн ойн концерт" зэрэг төрийн ятгын концертын чухал арга хэмжээнүүд зохион байгуулан оролцжээ. Түүний хүчин чармайлтаар төрийн ятга болон түүний холбоотой соёлыг улам олон хүн ойлгож, хүлээн мэдрэх болж байна.
Эрт цагаас эдүгээг хүртэл төрийн ятга урлагийн тухай ном хэвлэл төдийлэн түгээмэл байдаггүй ч, төрийн ятгын хөгжмийг үүдэн бүтээх уламжлан дэлгэрүүлэх ажил ер тасалдаагүй юм. Төрийн ятга урлагийн өвлөн залгамжлах талаар аман уламжлал ба биечлэн зааж сургахад тулгуурласан байдаг нь түгээн дэлгэрүүлэх хүрээг тодорхой хэмжээгээр хязгаарладаг байна. Тиймээс өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл ийм өндөр хөгжсөн үед "стандарт бус" Төрийн ятга урлагийг шинэ техник хэрэгслээр хэрхэн түгээн дэлгэрүүлэх вэ гэдэг нь үргэлж Ян Жи Жяний судалгааны сэдэв болж байв.
Хааны ордны сургуулийн Төрийн ятгын сургалтын танхимд Ян Жижянь эртний төрийн ятгын хөгжим болон орчин үеийн дүрс бичлэгийг хослуулан хичээл заах аргыг шинэлэг байдлаар ашиглаж, "Хааны ордны сургуулийн төрийн ятгын сурах бичиг"-ийг эмхэтгэсэн байна. Тэрээр "Дуулах, унших, тоглох, караоке" гэсэн дөрвөн үе шаттай сургалтын аргыг нэгтгэн дүгнэв. Тэдгээрийн дотроос "дуулах" нь аялга хөгжим сурагчдад дуулах. "Унших" нь төрийн ятгын өвөрмөц "үг хасах тэмдэглэгээ"-г тайлбарлах, хурууны хавхдах аргыг нарийвчлан задалж сурагчдад ойлгуулах. "Тоглох" нь оюутнуудад төрийн ятгын тоглолт хийж үзүүлэх, чухал алхам дарааг үзүүлэн харуулах зорилготой. Хамгийн эцэст нь "караоке" маягийн дагалдах хэрэгслээр төрийн ятга хөгжимдөж дэлгэрүүлэх юм. Ятга болон лимбэ хослуулан хөгжимдөх нь эрт дээр үеэс Хятадын бичигтний хөгжимдөх чухал хэлбэр байсаар ирсэн түүхтэй. Ян Жижянь бол ятга, лимбэ хослуулан хөгжимдөхдөө маш авьяаслаг. Тэрээр оюутнуудын төрийн ятгын аялга хөгжмийн уур амьсгалд аль болох хурдан уусахад илүү сайн туслахын тулд өөрөө ятга чавхдан лимбэний хавсралтайгаар шингээн найруулсан байдаг.
Үүнээс гадна, Ян Жижянь Хааны ордны төрийн ятга урлагийг илүү сайн дэлгэрүүлэхийн тулд дижитал технологи ашиглан "Намрын галууд" төрийн ятгын номын зургуудыг амьд дүрслэг болгож, орчин үеийн гоо зүйд нийцсэн дүрс, сонсголын иж бүрэн урлагийг бүрдүүлэв. Үүний үндсэн дээр дижитал үзэсгэлэнг төлөвлөж, үзүүлбэр үзүүлснээр Хятадын төрийн ятга урлагийн гоо сайхныг илүү олон хүнд мэдрүүлсэн байна.
Хятадын Төрийн ятга нь 7 чавхдас, 13 эгшиглэн тэмдэглэгээтэй. Ян Жижянь 07-р сарын 13-ны өдөр төрсөн. Өөрийгөө "Төрийн ятгын төлөө төрсөн" гэж хошигнон ярих дуртай. Мянган жилийн түүхтэй төрийн ятга урлагт шимтэх нь түүний хамгийн том баяр баясгалан.
Ян Жижяний хувьд 2021 он амжилт бүтээлээр дүүрэн он жил байлаа. Хааны ордны төрийн ятгын урлагийн музейд "Намрын галууд" тусгай үзэсгэлэн тун удахгүй нээгдэх гэж байна. Түүний төрийн ятгын судлалын олон бүтээл ар араасаа хэвлэгдэн, удалгүй "Намрын галууд"-ын 28 минут 10 секундийн дан винил пянз олны хүртээл болох гэж байна.
Сүүлийн гурван жил орчим хугацаанд Ян Жижянь Хааны ордны ятгын хөгжим "Намрын галууд" дээр бүх анхаарлаа зориулж, өөртөө "Намрын галууд"-ын адил Бээжин, Шанхайн хооронд аялдаг боллоо. Энэхүү алдарт төрийн ятгын аялга хөгжим "Намрын галууд" нь намрын улиралд зэрлэг галууны нүүдлийн тухай өгүүлээд зогсохгүй Ян Жижяний төрийн ятгын соёл урлагийг сэргээн амилуулах урт аяныг бэлгэдсэн гэж хэлж болох юм.

Ян Жижянь төрийн ятга тоглож байгаа нь

Төрийн ятга урлаж байгаа нь

Төрийн ятга урлагийн түгээн дэлгэрүүлэлт
