Хятад улсын түүхэн дурсгалт зүйлсийн товчоо эхний ээлжийн улсын зэрэглэлийн урт цагаан хэрэмний чухал хэсгийн нэрсийг саяхан нийтэллээ.

Эхний ээлжид улсын зэрэглэлийн урт цагаан хэрэмний чухал хэсэг нь эртний Чин гүрэн, Хан гүрэн, Мин гүрний үеийн урт цагаан хэрэмний гол шугамыг бүрдүүлэн, Японыг эсэргүүцэх дайн, урт замын аян дайн зэрэг чухал түүхэн үйл хэрэгтэй шууд харьцаа холбоотой бөгөөд соёлын үзэмжийн нийтлэг онцлог бүхий төлөөлөх чанартай зүйлс юм.
Бүртгэлээр нийт 83 археологийн үлдэгдэл болон барилга үлдэж байгаа бол үүнээс ӨМӨЗО-ы 15 газар багтаж, 80 гаруй хувийг эзэлж байна.

Жюй Яний соёлын үлдэгдэл нь ӨМӨЗО-ы Алшаа аймгийн Эзэнээ хошуу ба Гансү мужийн Жинь Та шяний захаар байрлах ба муж дамнасан том хэлбэрийн барилгын үлдэгдэл болно. 1930 онд Хятад Швейцарын баруун хойдын шинжлэх ухааны судлаачид энэхүү хуучин үлдэгдэлд судалгаа шинжилгээний ажиллагаагаа эхлүүлж, нийт 10 мянга гаруй хятад бичгийг илрүүлжээ. Эдгээр хятад бичиг нь XX зууны үеийн археологийн чухал илрүүлэлтээр батлагдаж, улсын дотоод гадаадад маш чухал түүхийн үнэ өртөг, соёлын үзэмжтэй бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтой юм.

