
Хөлний хэсгээрээ саажилттай өвчтөнүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд өөрөө алхаж зорьсон газартаа хүрэх нь хэцүү явдал байдаг. Энэхүү асуудалд зориулан Хятадын Шинжлэх ухааны академийн Шэнь Жэнь хот дахь дээд шинэ технологийн судалгааны төв 2012 оноос эхлэн хөлний үе мөчний өвчтэй хүмүүст зориулсан тусгай роботыг судлан хийсээр ирсэн юм. Өнөөдрийг хүрэхэд нэгэнт 4 төрөл, 6 загварыг боловсруулж, 38 патентын эрх авсан байна.

Энэхүү роботыг хүмүүс “өмсөж” болдгоороо онцлог бөгөөд өвдөг, хөндийн үеийн хэсэгт суулгасан удирдах системийг ашиглан хөлийг удирдан, “алхах” хөдөлгөөнийг гүйцэтгэдэг. Роботын механик бүтэц нь хүний биед зохицсон, өвчтөний тав тухтай байх шаардлагыг ч хангаж чаддаг байна.





