Сурвалжлагч Хятадын үндэсний төмөр замын компаниас мэдээлснээр 06-р сарын 20-ны өглөө энгийн хурдтай галт тэрэгний цахим тасалбарын системийг ашиглалтад оруулснаар Бээжин Гуанжөү, Бээжин Шанхай чиглэлийн энгийн хурдтай галт тэрэгний гол шугам болон тээвэрлэлтийн ачаалал ихтэй бүх шугамуудын 1300 гаруй өртөөнд цахим тасалбар хэрэглэх болсон байна. Энэхүү арга хэмжээг цаашид дэлгэрүүлж, галт тэрэгний 2400 өртөө буюу галт тэргээр зорчигчдын 95-аас дээш хувийг хамруулах болно.
Галт тэрэгний цахим тасалбарыг 2018 оны 11-р сард Хайнаний хурдны галт тэргэнд хэргэжүүлж эхэлсэн. Харин 2019 оны сүүлчээс Бүх Хятадын хурдны галт тэргэнд дэлгэрүүлж, 2020 оны 04-р сарын 29-нд хурдны галт тэрэгний бүх шугам болон хот хоорондын галт тэргэнд 100 хувь ашиглах болсон байна.
