Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 04-р сарын 04-нд төрийн зөвлөлийн байнгын ажлын хурлыг даргалан хуралдуулж, аж ахуйн нэгжийн төлбөр хураамжийг багасгах, бодит цогцот эдийн засгийн өөрийн өртгийг бууруулах асуудлаар хэлэлцэж, өргөн зурвасын сүлжээний хурдыг нэмж, төлбөр хураамжийг нь бууруулах ажлын тайланг сонсон, дижитал эдийн засгийн хөгжил, мэдээллийн хэрэглээг ахиулах асуудлыг хэлэлцэж, гадаадад суралцаад эх орондоо буцаж ирсэн хүмүүсийн ажил үйлс эрхлэх шинэ арга хэмжээг тогтоож, мэргэжлийн боловсон хүчнийг татах ажлыг эрчимжүүлэх тухай хэлэлцлээ.
Төв хорооны байршуулалт, засгийн газрын ажлын тайлангийн шаардлагыг хэрэгжүүлж, аж ахуйн нэгжийн төлбөр хураамжийг цэгцэлж, зах зээлийн гол цогцын дарамтын хөнгөлөхийн тулд тус хурал нэгд, аж ахуйн нэгжийн ажилтан ажилчдын өндөр насны даатгалын нэгжийн төлбөр хураамжийн харьцааг үе шаттайгаар бууруулах. Хоёрт, барилгын салбарт ажиллаж байгаа тариачдын цалин хөлсийг баталгаажуулах дүрмийг боловсронгуй болгож, орон сууцны барилга, хот тохижилтын барилгын явцад банкны баталгааг ашиглах. Гуравт, ус ашиглалтын том барилгын бондын хураамжийн стандартыг өнгөрсөн жил 25 хувиар бууруулсны үндсэн дээр энэ жилийн 07-р сарын 01-нээс дахин 25 хувиар бууруулах. Дөрөвт, аж ахуйн нэгжийн төлж буй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажлаар хангах стандартын дээд хязгаарыг тухайн нутгийн дундаж цалингаас 3 дахинаас хэтрүүлж болохгүй байсныг 2 дахин болгох. Тавд, Ложистик, эрчим хүчний төлбөр хураамжийг цэгцлэн цэвэрлэх зэргийг тогтоосон байна.
