
Хятад улсын хулсны баавгай Ү Вэнь, Шин Я нар 12-ны өдөр Нидерландын Schiphol нисэх онгоцны буудалд газардсан байна. Хятадын хулсны баавгай Нидерланд улсад анх удаа нутагшиж байгаа явдал болно. Энэхүү явдал нь Хятад, Нидерланд хамтран хулсны баавгайг тэжээн үржүүлэх, хүний хүчээр бойжуулах судалгааны ажлын түвшинг дээшлүүлэхэд ашигтай юм. Үүнээс гадна олон улсын хулсны баавгайг хамгаалах талын ажлыг бэхжүүлэх бөгөөд Хятад улсын хулсны баавгайг хамгаалах судалгааны төвийн санаачилсан “Нэг бүс нэг зам”-ын хулсны баавгайн хүрээлэнг бүтээн байгуулахад чухал ач холбогдол үзүүлэх аж.

Нидерланд улс энэхүү хоёр хулсны баавгайд 9000 гуруй хавтгай дөрвөлжин метр Хятадын уламжлалт загвар бүхий ордон бэлдэн өгсөн байна.


