solongonews
УТЗЗ-ний XIII сонгуулийн Бүх Хятадын хорооны анхдугаар чуулган 03-наас 15-ны өдрүүдэд болно
2018-03-02 20:24
УТЗЗ-ний XIII сонгуулийн Бүх Хятадын хорооны анхдугаар чуулган 03-р сарын 03-наас 15-ны өдрүүдэд болно

УТЗЗ-ний XIII сонгуулийн Бүх Хятадын хорооны анхдугаар чуулган 03-р сарын 03-ны 15:00 цагт нээлтээ хийж, 03-р сарын 15-ны үдээс хойш өндөрлөнө. Чуулганы хэвлэлийн төлөөлөгч Ван Гүөчин 03-р сарын 02-нд Ардын Их Хурлын танхимд хэвлэл мэдээллийнхэнд хандан энэ талаар танилцууллаа.

Энэ оны жилийн ээлжит чуулган голдуу УТЗЗ-ний Бүх Хятадын хорооны байнгын хорооны ажлын тайлан, санал зөвлөгөөний ажлын тайланг сонсон, хянан  хэлэлцэж, XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганд сул оролцож, Засгийн  газрын ажлын тайлан, бусад тайланг сонсон хянан хэлэлцэж, үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл, хянан шалгах хуулийн төсөл зэргийг авч хэлэлцэн, Хятадын ардын УТЗЗ-ний дүрмийн өөрчлөлт оруулах төсөл, УТЗЗ-ний XIII сонгуулийн Бүх Хятадын хорооны улс төрийн тогтоол, тайлан зэргийг хянан хэлэлцэж, батлан, УТЗЗ-ний XIII сонгуулийн Бүх Хятадын хорооны дарга, орлогч дарга, нарийн  бичгийн дарга, байнгын гишүүдийг сонгох болно гэжээ.

Орчуулсан: Баатар

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : СRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл