solongonews
Жак Ма: ”Машинууд хүний хийж чаддаггүйг л хийх ёстой”
2017-04-26 16:48
Жак Ма: ”Машинууд хүний хийж чаддаггүйг л хийх ёстой”

Хятадын тэрбумтан Жак Ма ирэх арван жилүүдэд болох нийгмийн өөрчлөлт, уруудалтад бэлтгэлтэй байхыг анхаарууллаа. “Ирэх 30 жилд дэлхийн өвчин жаргалаасаа их байх болно,” гэж тэр Жэн Жөүд болсон энтрепренерийн хурлын үеэр дурджээ.

“Ирэх 30 жилийн нийгмийн зөрчлүүд бүх салбаруудад томоор нөлөөлнө.”

Түүний тайлбарласнаар бид роботуудтай яаж харьцах аргаа үндсээр нь өөрчлөх ёстой. Тэгснээр интернет – эдийн засаг, роботоос учрах нөлөөг зөөллөхөд тустай.

 “Машинууд хүний хийж чадахгүйг л хийх ёстой. Ингэж байж бид машин хүмүүсийг орлохоос илүү, тэднийг хүмүүстэй ажлын хамтрагчид болгож чадна.” гэсэн байв.

Алибабагийн үүсгэн байгуулагч Жак МА анх хүмүүст интернет худалдаа уламжлалт худалдааг нураах тухай анхааруулдаг байсан тухайгаа ярьжээ. “15 жилийн өмнө би хүн бүрд интернет бүх салбарт нөлөөлөх тухай 200, 300 удаа давтаж байлаа. Гэхдээ би хэн ч биш байсан учраас хүмүүс сонсоогүй.”

Жак Магийн зөвлөж буйгаар компьютерчлал, хиймэл оюун хоёр бизнест чухал бөгөөд интернет эдийн засагт нөлөөлөхөөс өөр замгүй аж.

Англи хэлний багш байсан Жак Ма 1999 онд Алибабаг үүсгэн байгуулжээ. Өнөөдөр Алибаба 246.16 тэрбум долларын капиталчлалтай болоод байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : http://mt.sohu.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл