Хятадын "Соёлын болон байгалийн өвийн дөрөв дэх өдөр" 06-р сарын 13-нд тохиож байгаа юм. Ойн аж ахуйн Үндэсний газраас мэдээлснээр Хятад улс 1985 онд “Дэлхийн өвийн конвенцод” нэгдэн орсноос хойш дэлхийн өвд 55 төрлийн өвийг амжилттай бүртгүүлснээс 37 соёлын өв, 14 байгалийн өв, 4 төрлийн байгалийн ба соёлын хос өвийг бүртгүүлжээ. Хятад улсын дэлхийн өвд бүртгүүлсэн нийт тоо, байгалийн өв, хос өвийн тоогоороо дэлхийд нэгдүгээрт жагсдаг бөгөөд сүүлийн жилүүдэд дэлхийн өвд бүртгүүлэх тоо хамгийн хурдтай нэмэгдэж буй орнуудын нэг болсон юм.
Одоогийн байдлаариХятад улсад Ү Линюань, Жиү Зайгөү, Хуанлүн, Сяньжяны мөрөн, Сычуань том Панда амьдрах орчин, Хятадын өмнөд нутгийн Карст, Саньчин уул, Хятадын Даньшя, Чэньжянгийн чулуужсан газар, Шиньжяны Тэнгэр уул, Хубэйн Шэн Нүнжя, Хөхнуурын Хөх шил, Фань Жин Шань уул, Хятадын Бө Хай тэнгисийн нүүдлийн шувуудын амьдрах орчин зэрэг 14 төрлийн үзэмжит газар, Тайшань уул, Гуаншань уул, Е-мэй шань уул, Лешаний бурхдын хөрөг, Ү-и Шань уул зэрэг 4 төрлийн хос өв нь дэлхийн байгалийн өвийн жагсаалтад бүртгэгдэж, нийт 68,000 хавтгай дөрвөлжин км талбайтай, байгалийн хамгийн чухал эко систем болон байгалийн өвийг хамгаалсан байдаг. 2018 онд, соёлын өвөөр нэрлэгдсэн газрууд нь тухайн нутагт аялал жуулчлалын 14.375 тэрбум юаний шууд орлого авчирснаас давхацсан тоогоор хилийн чанадын 12.462 сая гаруй жуулчдыг хүлээж авсан нь бүх Хятадын хилийн чанадын нийт жуулчдын 9.7 хувийг эзэлж байна.
Эх сурвалжийн мэдээлснээр Дэлхийн өв бол ЮНЕСКО-гийн “Дэлхийн өвийн жагсаалт”-д бүртгүүлсэн үнэ цэнэ бүхий байгалийн үзэсгэлэнт газар болон соёлын дурсгалууд байгаа юм. 1972 онд ЮНЕСКО-гийн Ерөнхий хурлаас "Дэлхийн өвийн конвенц"-ийг баталж, "Дэлхийн өвийн жагсаалт"-ыг байгуулсан юм. Өнөөг хүртэл 193 улс орон "Дэлхийн өвийн конвенц"-д нэгдэн орсон бөгөөд 1121 төрлийн өв нь "Дэлхийн өвийн жагсаалт"-д бүртгүүлснээс 869 соёлын өв, 213 байгалийн өв, 39 байгалийн ба соёлын хос өв багтжээ.
