solongonews
“Бүс ба зам” хамтын ажиллагааны үр дүн Африкийн хөгжлийг дэмжиж байна
2018-09-04 14:54
Бээжин хотноо 2018 оны Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулганы Бээжингийн дээд уулзалт болж байна.

Сүүлийн жилүүдэд “Бүс ба зам” санаачилга Африкийн эх газарт улам өргөжин тэлж, Хятад, Африкт чанартай, илүү өндөр түвшний хамтын ажиллагаа өрнүүлэх шинэ орон зай гаргаж өгчээ. Бээжингийн дээд уулзалтын үеэр, зөвшилцөл, хамтын төлөвлөгөөгөөр, “Бүс ба зам” бүтээн байгуулалтыг Африкийн орнуудын хөгжлийн стратегитай гүнзгий холбохыг ахиулна гэж Хятад, Африкийн олон салбарынхан хүсэн хүлээж байна. 

Зүүн Африкийн эх газарт Хятад, Кенийн хамтдаа бүтээн байгуулсан Момбаса-Найроби чиглэлийн төмөр зам Кенийн нийслэл Найроби, Зүүн Африкийн хамгийн том боомт Момбасаг холбосноор, орон нутгийн ард иргэдийн хэлхээ холбоог улам ойртуулсан юм. 

“Момбаса-Найробигийн төмөр зам асар их нөөцтэй. Аялал жуулчлалын хэлхээ холбоонд тус дөхөм үзүүлж чадсан. Энэ галт тэрэг маш хурдан, хүмүүсийг гайхшруулж байна” гэжээ. 
2017 оны 05-р сард Момбаса-Найроби чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулсан юм. Үүнээс өмнө Кени 1901 онд байгуулсан хуучин төмөр замтай байсан. Момбаса-Найроби чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор, урьд Найробиас Момбаса хүрэхэд 10 гаруй цаг аялдаг байсан бол одоо 5 цаг аялдаг боллоо. Тус төмөр зам үйл ажиллагаа явуулсан нэг жилийн турш, давхацсан тоогоор 1 сая гаруй жуулчин хүлээн авч тээвэрлэжээ.  
Кенийн Африкийн бодлого судлалын хүрээлэнгийн захирал П.Геварган: “Бүс ба зам” санаачилгыг дэвшүүлсэн нь дэлхийн бусад орон, ялангуяа Африкийн орнуудад хөгжлийн уудам орон зай гаргаж, орон нутгийн эдийн засгийн хөгжлийг шинэ эрч хүчээр сэлбэсэн юм хэмээн онцолжээ.
Сүүлийн жилүүдэд дэлхийн 100 гаруй улс орон, олон улсын байгууллага “Бүс ба зам” санаачилгад нэгдэн орлоо. Үүнд Африк тив маш идэвхтэй оролцсон байна. Энэ оны 07-р сард Хятад улс Сенегал, Руанда улстай “Бүс ба зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах тухай ойлголцлын меморандум байгуулж, Маврики улстай “Бүс ба зам”-ын хэлэлцээр байгуулахаар нийтлэг ойлголтод хүрчээ. Урьд нь Хятад улс Өмнөд Африк, Мадагаскар, Судан, Марокко, Египет, Ливи, Тунис зэрэг Африкийн улс орнуудтай “Бүс ба зам”-ыг хамт бүтээн байгуулах тухай хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан юм. 
Марокко бол Африк тивийн баруун хойд тэнгис дагуу байрладаг, Европ, Дундад Дорнод, Африкийн 3 том зах зээлийг холбодог уулзвар, мөн “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтын чухал орон юм. “Бүс ба зам” Хятад, Африкийн эдийн засаг, худалдааны хэлхээ холбоонд өргөн уудам индэр гаргаж өгсөн гэж Мароккогийн вант улсаас Хятадад суугаа элчин сайд Азиз Мекуар үзэж байна. Тэрээр хэлэхдээ: 
Улам их хэмжээний эдийн засаг, худалдааны хэлхээ холбоо нь Хятад, Африкийн ард түмэнд илүү их ашиг хүртээх болно. “Бүс ба зам” бол гайхамшигтай санаачилга юм. Энэхүү санаачилгын авто зам, төмөр зам, боомт, тэнгисийн аялал зэрэг дэд бүтцийн барилга байгуулалт худалдааг хялбаршуулж, ялангуяа Хятад-Европ, Хятад-Африкийн худалдааг дөхөм болгож байна. Дэлхийн олон улс орон бараа таваарын хэлхээ холбоотой. Эдгээр нь олон оронд, ялангуяа Африкийн орнуудад хөгжлийн асар их боломж нээж өгөх болно гэжээ.
Африкийн хөгжлийн стратегийн цөм, “Бүс ба зам” санаачилгыг сайтар уялдуулахын тулд удалгүй болох Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн чуулга уулзалтаар Хятад, Африк хамтран “Бүс ба зам”-ыг бүтээн байгуулахыг чухал агуулга болгоно гэж саяхан Хятадын Худалдааны яамны дэд сайд Чянь Кэмин хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ: Африкийн орнууд дэд бүтцээр харилцан холбогдох, аж үйлдвэржилтийг хөгжлийн стратегийн цөм буюу гол агуулга болгосон бөгөөд энэ оноос Африкийн интегралчлалыг түргэтгэж эхлээд байна. Дэд бүтцээр харилцан холбогдох, аж үйлдвэржилт бүгд интегралчлалын гурван гол чухал төсөл болж, “Бүс ба зам”-ын байгуулалтын хүрээнд бодлого, дэд бүтэц, худалдаа, хөрөнгө, иргэдийн харилцаа зэрэг таван талыг нягтруулахтай бүгд яв цав нийцэж байна. Энэ бол хоёр тал “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтыг хамтдаа ахиулахын чухал нийтлэг тал, угтвар нөхцөл юм” гэжээ.
Бээжингийн чуулга уулзалтад оролцох гэж буй Бүгд Найрамдах Конго улсын ерөнхийлөгч Денис Сассу-Нгессо хэлэхдээ: “Бүс ба зам” санаачилга НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөр, Африкийн холбооны 2063 он хүртэлх хөтөлбөртэй нэгдсэнд их олзуурхаж, “Бүс ба зам”-тай хөгжлөө нэгтгэсэн Африк тив 2063 он гэхэд эх газрыг сундалсан дэд бүтэцтэй болно гэж бодохоор их баяртай байна. Одоо “Бүс ба зам” Африк тивийг дэлхийн эдийн засагтай уялдуулбал, Африк тив төдийгүй даян дэлхийд хөгжлийн чухал боломж нээж өгнө гэж би үзэж байна” гэжээ. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл