solongonews
”Жэжяны тухай өгүүлэх нь” номын герман, англи хэлний нээлт болов
2019-10-16 16:08
”Жэжяны тухай өгүүлэх нь” номын герман, англи хэлний нээлт болов.

Германы Франкфуртын 71 дэх удаагийн олон улсын номын үзэсгэлэнгийн үеэр Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба, БНХАУ-аас ХБНГУ-д суугаа ЭСЯ, Хятадын олон улсын хэвлэлийн газар, БНХАУ-аас Франкфуртэд суугаа ерөнхий консулын газар хамтран "Жэжяны тухай өгүүлэх нь" номын герман, англи хэлний эхийн нээлтийн ёслол хийлээ.

"Жэжяны тухай өгүүлэх нь" номд бол Ши Жиньпин даргын Жэжян мужид алба хашиж буй үедээ мужийн түвшнээс Хятадын онцлогтой социализм, үндэсний засаглалын систем, засаглалын чадавх зэрэг талаарх үзэл баримтлал, практик судалгаа хийж байсан бөгөөд Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалыг судлах чухал эх сурвалж мөн. Тус номыг анх 2007 оны 8-р сард хэвлэж, 2013 онд 11-р сард дахин хэвлэж, гадаадад дотоодын судлаачдын анхаарлыг татсан бөгөөд одоо англи, франц, испани, герман, япон хэлээр орчуулан хэвлээд байна.

Ёслолын эхэнд гадаад дотоодын зочид төлөөлөгчид шинэ номын бүтээлгийг сөхөж, Хятадын тал гадаадын төлөөлөгчдөд "Жэжяны тухай өгүүлэх нь" номын герман, англи хэлний хэвлэлийг бэлэг болгон гардуулсан юм. Номын нээлтэд дэлхийн олон орноос Франкфуртэд суугаа ерөнхий консул, Герман, Англи, Франц, Америк зэрэг 10 гаруй орны эрдэмтэн, хэвлэлийн төлөөлөгч зэрэг 200 гаруй зочин оролцсон байна.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл