solongonews
Үндэстний соёлын дата төв байгуулагдав
2017-07-24 17:10
Энэ сарын 24-нд Төвийн Үндэстний их сургууль болон Үндэсний мэдээллийн төвийн стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол Бээжин хотноо боллоо.

         Хятадын Үндэсний хөгжил шинэчлэлийн хорооны дарга Хэ  Лифэн, Үндэстний хэрэг эрхлэх хорооны дарга Баатар нар ёслолд оролцож,  хүндэтгэлийн самбарыг байрлуулав.
"Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт  нь Хятад улс гадаад, дотоодын байдалд судалгаа хийсний дүнд гаргасан чухал  шийдвэр бөгөөд Үндэстний цөөнхийн нутагт хөгжлийн нөхцөл боломж олгов. Хамтын  ажиллагааны хэлэлцээрийн дагуу хоёр тал "Нэг бүс нэг зам"  үндэстний соёлын дата  төв байгуулж, Хятадын "Нэг бүс нэг зам" сүлжээний бүтээн байгуулалтыг дэмжинэ.  Зөвлөхүүдийн байгуулалт болон олон улсын солилцооны хамтын ажиллагааг ахиулж,  тооны торгоны замын бүтээн байгуулалтад үйлчилнэ. Датагийн боловсон хүчнийг бэлтгэж,  онол технологийн судалгааны ажлыг өрнүүлнэ.

Эх сурвалжид тэмдэглэхдээ,  хамтын ажиллагааны хоёр тал өөрийн давуу талаа бадрааж, "Нэг бүс нэг зам" -ын  орнуудын солилцоо, иргэдийн ойлголцлыг нэмэгдүүлж, үндэстний соёлыг тооны  торгоны замын дагуу хөгжүүлнэ гэсэн байна.  /УРЬХАН/

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : СRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл