
ӨМӨЗО-ны намын хорооны Суртал ухуулгын газар, ӨМӨЗО-ны соёлын танхим, ӨМӨЗО-ны утга зохиол, урлагийн хүрээллийн холбоо, Хөххотын захиргаанаас санаачлан Хөххотын Шинэ дүүрэг Ардын Засгийн газраас зохион байгуулсан “Онц · Ахуй талбай - Нэг бүс нэг замын хараан дахь тайлбар” 2017 оны III удаагийн Хятад улсын баруун орны олон улсын урлагийн үзэсгэлэн Өвөр Монголын шинэ уран зургийн ордонд явагдлаа.

Үзэсгэлэн нь 11-р сарын 3-ны өдрөөс 12-р сарын 13-ны өдөрт хүртэл 40 өдрийн хугацаатай үргэлжилнэ.

Энэхүү удаагийн үзэсгэлэн “Нэг бүс нэг замын хараан дахь тайлбар”-аар сэдэв болгож, дэлхийн 20 гаруй улс орноос 80 гаруй олон улсын нөлөө бүхий уран бүтээлчийн урьж, будгийн зураг, хөшөө шуумал, угсрах, фото зураг зэрэг олон хэлбэрийн урлагийн 184 содон бүтээл дэлгэгдэж, “Нэг бүс нэг зам”-ын хөгжлийн стратегид цэцэглэн хөгжиж байгаа орчин үеийн урлагийн гайхамшгийг харуулав.



