solongonews
“70 жилийн гэрч” Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлагын цуврал үйл ажиллагаа Хөххотноо нээгдэв
2019-04-12 10:38
“70 жилийн гэрч” Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлагын цуврал үйл ажиллагаа Хөххотноо нээгдэв.

 “70 жилийн гэрч” Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлагын цуврал үйл ажиллагаа 04 дүгээр сарын 12-нд Хөххотноо нээлтээ хийлээ.

Энэхүү үйл ажиллагааг ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба болон Монгол Улсын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс санаачлан, Өвөр Монголын Өдрийн Сонины Солонго Мэдээллийн Төвөөс хамтран зохион байгуулав.

04 дүгээр сарын 12-ноос 18-ны өдрүүдэд Синьхуа агентлаг, Монцамэ агентлаг, Монгол Улсын Зууны мэдээ сонин, Солонго мэдээллийн төв, Талын дуу хоолой радио зэрэг Хятад, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын 30 гаруй сэтгүүлчид Өвөр Монгол орны Хөххот, Ордос зэрэг аймаг, хотууд болон Шааньси мужийн Янь-Ань хотод аялна. Түүнчлэн шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн турших Хятад улсын үндэстнүүдийн ард түмний шаргуу хөдөлмөр, хичээн зүтгэлээрээ урагшлан дэвшсэн түүхэн хөгжлийн тухай гэрчлэн мэдээлэх юм.

Мэдээ нийтлэл, фото зураг, видео зэрэг хэвлэл мэдээллийн бүх хэрэгслүүдийг ашиглан, нийт салбаруудын гаргасан ололт амжилт ба засаглалын туршлагыг бүрэн дүүрэн харуулж мэдээлэх болно.  Мөн Хятад улсын өөрчлөлт нээлт хийсэн 40 жилийн турших эдийн засгийн хөгжил, нийгмийн дэвшил, ард иргэдийн аз жаргалант амьдралын тод дүр зургийг илрүүлж, шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн турших сайн сайхан үүх түүхийг өгүүлэх юм байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл