solongonews
Тэмээт нутгийн урлагийн баг бүрэлдэхүүний тоглолт тэргүүн байр эзэллээ
2019-07-26 11:03
Тэмээт нутгийн урлагийн баг бүрэлдэхүүний тоглолт тэргүүн байр эзэллээ.

Шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ой буюу Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож, Өвөр Монголын урлагийн солилцооны нийгэмлэг ба Монгол Улсын Улаанбаатар хотын Засгийн газар болон Монгол Улсын идэр насныхны гэр бүлийн урлагийн хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулсан “Хятад, Монгол, Оросын идэр насныхны урлагийн наадам” Монгол Улсын Улаанбаатар хотноо амжилт дүүрэн зохион байгуулагдаж, Өвөр Монголын Алшаа зүүн хошууны Ши Хуаюань дүүргийн үндэстний урлагийн баг бүрэлдэхүүний уран бүтээлчдийн тоглосон “Өнө өргөн Алшаагийн өв уламжлалт соёлын үзэсгэлэн” хэмээх тоглолт нь алтан медаль хүртсэн байна.

Энэ удаагийн тоглолтыг Алшаа хошууд ардын дууны орны зэрэглэлийн биет бус соёлын өвийн уламжлагч, уртын дуу судлаач Цаганчулуу, Ши Хуаюань дүүргийн үндэстний урлагийн бүлгэмийн дарга Амарзаяа нар найруулсан байна. Алшаа нутгийн Хошууд, Өөлд, Халх, Хөйвөр дөрвөн ястны монголчуудын нүүдлийн мал аж ахуйн соёл, гэр бүлийн амьдрал, зан үйлийг урлагийг тайзнаа амьдаар тоглож, Тэмээт нутгийн өв соёлын уламжлалт тоглолтоо олон улсын урлаг соёлын тавцанд үзүүлэн, алтан медалийн шагналаар Алшаа нутгийн нэр алдрыг олонд дуурсгасан байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл