2019 оны Хөххотын Сурган хүмүүжлийн сурагч элсүүлэх шалгалтын ажлын хурлаас Хөххотын энэ жил улсын нэгдсэн шалгалтад бүртгүүлсэн хүний тоо 26770-д хүрч, өмнөх жилээс 2193 хүнээр нэмэгджээ. Нийт 9 шалгалтын орон, 21 шалгалтын цэг, 710 шалгалтын талбай тохируулсан байна.
Их дээд сургуульд дэвших улсын нэгдсэн шалгалтад бүртгүүлсэн 26770 хүний дотор 5867 хүн орны дотоодын өндөр зэргийн ажил мэргэжлийн сургуульд тусгай элсэх сурагч, тусгай шалгуулах сурагч бий. Эдгээр сурагчид шалгалтад орох шаардлагагүй учраас Хөххотын энэ жилийн нэгдсэн шалгалтад жинхэнэ оролцох хүний тоо 20903 хүн байна. Нийт 21 шалгалтын цэгтэй, үүнд хотын дүүрэгт 15, хошуу шяньд 6 бий. Өмнөх жилтэй харьцуулбал шалгалтын цэгт ч хувиралттай. Шинэ хот дүүргийн 14-р дунд сургуулийг 34-р дунд сургуулиар сольж, шинээр 10, 9-р дунд сургуулийг шалгалтын цэг болгон нэмж, Тогтох шяний 1-р дунд сургуулийг Тогтох шяний үндэстний дунд сургуулиар сольсон байна.
