solongonews
БНХАУ, БНАСАУ-ын боловсролын солилцоо, хамтын ажиллагаа улам идэвхтэй хөгжиж байна
2019-06-21 22:25
БНХАУ, БНАСАУ-ын боловсролын солилцоо, хамтын ажиллагаа улам идэвхтэй хөгжиж байна.

   Энэ жилийн 05 дугаар сарын эхээр Хойд Солонгосын хамгийн анхны Хятад хэлний түвшин тогтоох шалгалтын төв нь Пхеньяны Шинжлэх ухаан, технологийн их сургуульд албан ёсоор байгуулагдсан. Хятад, Хойд Солонгос хоёр орны боловсролын салбарын дарга нар болон Пхеньяны Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш сурагчид нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Цаашид гадаадад гарахгүйгээр Хятад хэлний олон төрлийн түвшин тогтоох шалгалтад оролцох боломжтой болсон нь Хятад хэл сурч буй Хойд Солонгосын оюутан сурагчдын хувьд сайн мэдээ болсон юм.

Улсын харилцаа нь иргэдийн найрсаг харилцаанд буй. Иргэдийн найрсаг харилцаа нь харилцан ойлголцолд байдаг. БНХАУ, БНАСАУ-ын ард түмний сэтгэл зүрхийг шууд холбож буй нэгэн зам нь  яахын аргагүй соёл, боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагаа юм. Хойд Солонгосын хамгийн анхны Хятад хэлний түвшин тогтоох шалгалтын төв нээгдсэн нь хоёр орны боловсролын солилцоо, хамтын ажиллагаа улам идэвхтэй хөгжиж байгаагийн үлгэр жишээ болно.

Пхеньяны Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хятад хэлний багийн дарга Лю Юй Хойд Солонгост ирж ажиллаад таван жилийн болж байна. Тэрээр ярилцлага өгөх үеэрээ:

- Пхеньяны Шинжлэх ухаан, технологийн их сургууль 600 гаруй бакалаврын болон магистртай, Хятад хэл нь бүх оюутнуудад зориулсан заавал сурах хоёр дахь гадаад хэл болно. Оюутнууд Хятад хэл, Хятадын соёлд маш их сонирхолтой байдаг нь түүний Пхеньяны Шинжлэх ухаан, технологийн их сургуульд багшлах гол хүчин зүйл нь болж байна.

       Сурвалжлагч Пхеньяны олон их сургуулиудаар сурвалжлах үеэр Хойд Солонгосын оюутнууд Хятад хэл сурах маш их сонирхолтой байгааг мэдэрсэн бөгөөд Хятад хэлний ур чадвар нь маш сайн байж, цөөнгүй тооны оюутнууд сурвалжлагчтай Хятадаар төвөггүйхэн ярьж байсан юм. Хойд Солонгосын оюутнууд Хятадын зохион байгуулж буй “Хятад хэлний гүүр” Дэлхийн их сургууль, дунд сургуулийн оюутнуудын Хятад хэлний тэмцээнд олон удаа амжилттай оролцож байсан ба шийдвэрт уралдаан тэргүүлж байв.

Хойд Солонгосын залуучуудын дунд “Хятад хэлний урсгал” болж байгаа нь Хятад, Хойд Солонгосын уламжлалт найрамдалтай холбоотой. Ялангуяа, хоёр орны боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин тэлж байгаатай нарийн уялдаатай юм. Хятад, Хойд Солонгос хоёр орон нь харилцан оюутан солилцооны олон жилийн түүхтэй. Одоогийн байдлаар Хятад улсаас жил болгон Хойд Солонгост ойролцоогоор 60 оюутныг албан зардлаар суралцуулж байгаа бол Хятадын олон их дээд сургуульд шинжлэх ухаан, технологи, хөдөө аж ахуй, анагаах ухааны чиглэлээр Хятадын Засгийн газрын тэтгэлгээр Хойд Солонгосын оюутнууд суралцаж байгаа бөгөөд олон жилийн турш 400 оюутныг хамарсаар ирсэн.  

Үүнээс гадна, Хойд Солонгосоос жил бүр ойролцоогоор их сургуулийн 200 багшийг томилон Хятадад очуулж, хагас жил буюу жилийн хугацаатайгаар мэргэжил дээшлүүлдэг. Хятадын тал Хойд Солонгосын Хятад хэлний сургалтыг дэмжихийн тулд нэг бүлэг Хятад багш нарыг Пхеньянд томилон багшлуулж байна.

Одоогоор Пхеньяны Гадаад хэлний их сургуулийн Хятад хэлний багш Хуан Ли Ляонин мужаас томилогдон очжээ. 2007 оноос хойш Хуан Ли 3 удаа Хойд Солонгост очиж, 6 жил ажиллан, мянга гаруй Хятад хэлний үндсэн боловсролтой Хойд Солонгосын оюутнуудыг хүмүүжүүлсэн байна. Түүний хамгийн их бахархдаг зүйл нь тэрээр бас нэгэн багшийн хамт Хятад хэл зааж байсан хоёр сурагч нь 2018 онд “Хятад хэлний гүүр” Дэлхийн дунд сургуулийн Хятад хэлний тэмцээний Олон улсын багийн тэмцээний тэргүүн байранд орсон явдал юм. Түүний шавь нар Хойд Солонгосын Гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл, соёл, боловсрол зэрэг салбарт орон ажиллаж байгаа юм. Хойд Солонгосын нийгэм, эдийн засгийн хөгжил болон Хятад, Хойд Солонгосын найрамдалт харилцаанд чухал хувь нэмрээ оруулж байна.

    Ким Хяонг Жик боловсролын их сургуулийн Солонгос хэлний ангид хувийн зардлаар суралцаж буй 4 дүгээр курсийн оюутан Зөү Жя-Юэ:

- Солонгосын иргэдтэй ямар ч төвөггүй ярьж чадах болсон нь түүний энэ хэдэн жил гадаадад суралцсаны хамгийн том ололт болно. Сүүлийн жилүүдэд Солонгосын иргэдийн Хятад хэл сурах маш их сонирхол болон өдөр ирэх тутам нэмэгдэж буй нээлттэй сэтгэлгээ нь түүнд маш гүн сэтгэгдэл үлдээжээ гэж хэлэв.

Хятад, Хойд Солонгос хоёр орны их, дээд сургуулийн эрдэм шинжилгээний солилцооны арга хэмжээ идэвхтэй явагдаж байна. Ким Ир Сен цогцолбор их сургуулийн Гадаад явдлын газрын дэд дарга Сиян Бин Жи:

- Ким Ир Сен цогцолбор их сургууль болон Хятадын их дээд сургууль хоорондын эрдэм шинжилгээний солилцоо өмнөх зууны 50 оны үеэс эхэлсэн юм. Одоогийн байдлаар Ким Ир Сен цогцолбор их сургууль нь Бээжингийн их сургууль, Хармөрний Аж үйлдвэрийн их сургууль зэрэг 30 гаруй сургуультай байгалийн шинжлэх ухаан, нийгмийн шинжлэх ухааны салбарын эрдэм шинжилгээний солилцооны байнгын холбоотой юм. Үүд хаалга нээн сургууль эрхлэх болон эрдэм шинжилгээний солилцоог явуулах нь Хойд Солонгосын нам болон үндэсний бодлого зохицуулалт, мөн Ким Ир Сен цогцолбор их сургуулийн хөгжлийн чухал үндэс суурь юм. Хятад улс нь Хойд Солонгосын уул усаараа залгалдсан хөрш, хоёр орон нь халуун цусаар холбогдсон нөхөрлөлтэй, хүмүүсийн харилцаа явах тутам нэмэгдэж буй. Хятадын эрдэм шинжилгээний солилцоо нь Ким Ир Сен цогцолбор их сургуулийн гадаад солилцоонд чухал байр суурьтай юм гэж хэллээ.

“Хятад улс сүүлийн жилүүдэд хурдтай хөгжиж байна. Шинжлэх ухааны судалгаа болон эрдэм шинжилгээ ололт амжилттай байж, бид бүхний маш олон суралцах ёстой зүйлүүд байна. Хятад улс эрдэм шинжилгээний солилцоог илүү их өрнүүлж, бидний харааг тэлэн, бидний эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны судалгаа болон  сургалт улсын дотоодоо үргэлжлэн тэргүүн байранд байхыг бид хүсэж байна гэж Сиян Бин Жи ярьсан юм.

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : Синьхуа нет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл