solongonews
Гүн бодлогошрох нь ой тогтоолтод сайнаар нөлөөлдөг
2018-06-12 17:24
Америкийн Калифорни Их Сургуулийн шинжлэх ухааны судалгааны баг 2011 онд гүн бодлогошролын тухай нэгэн судалгаа хийжээ.

Америкийн гүн бодлогошролын төвд дунд насны болон өтлөх насны 60 сайн дурын хүнийг 3 сарын хугацаатай гүн бодлогошрох судалгаанд оролцуулж, тэдний танин мэдэх чадварт үнэлгээ хийсэн байна.

Тус судалгаанд оролцогчид ярихдаа, гүн бодлогошролын судалгаанд оролцсоноор аливаа асуудалд тайван хандаж сурсан бөгөөд өрөвч нинжин сэтгэл, бусдыг хайрлах болон сайхан зантай болсон судалгаа дууссан ч гүн бодлогошрох дадлаа орхихгүй хийсээр байх болно гэжээ.

7 жилийн дараа судлаачид тэдний 40 хүнээс судалгаа авсан байна. Судалгааны дүнд 85 хувь нь энэхүү дадлаа баримталж, өдөр бүр 1 цагаас илүү гүн бодлогоширдог болжээ. Судлаачид тэдний хүлээн авах хурд болон анхаарлын чадварыг дахин үнэлж, гүн бодлогошрохыг баримтлагсдын анхаарал төвлөрүүлэх чадвар нь нас ахихыг дагаад муудаагүй гэдгийг тогтоожээ.

Судлаачдын үзэж буйгаар гүн бодлогошрох нь тархины хөгжлийг зохицуулж, сэтгэхүйд нөлөөлдөг хүчин зүйлийг үгүй хийж, анхаарал төвлөрүүлэх чадварыг дээшлүүлдэг бөгөөд ажил явдал шийдэх хурд нь илүү хурдтай болж, цээжлэх чадвар, анхаарал төвлөрүүлэх чадвар, сэтгэх чадвар нь сайжирдаг гэдгийг тогтоожээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл