solongonews
Хятад, Шинэ Зеландын чөлөөт худалдааны тухай хэлэлцээрийг шинэчлэн өөрчлөв
2017-03-28 21:37
Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Шинэ Зеландад айлчилж байна. Хоёр орны чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчлэн өөрчлөх эсэхэд олон нийт анхаарлаа хандуулж байна. Энэ нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжил, түүнчлэн дэлхийн чөлөөт худалдааны хөгжлийн төлөө хамтран зүтгэхэд ач холбогдолтой.

        Хятад болон Шинэ Зеланд хоёр орон харилцан ашигтай харилцааг хөгжүүлж, Хятад болон барууны орнуудын харилцааны олон тал дээр анхдагч ба Шинэ Зеланд улс барууны орнуудаас Азийн хөгжлийн банкинд нэгдсэн анхны улс. Одоо хөгжсөн орнуудаас Хятадтай чөлөөт худалдааны бүсээ шинэчлэн өөрчилж байгаа анхны улс болж байна. Ли Кэчян сайд хоёр орны чөлөөт худалдааны талаарх яриандаа, хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж, үүний хамгийн тод жишээ нь хоёр орны чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчлэн өөрчилж байгаа явдал юм гэж хэлсэн байна.

Тэрээр:

- Би энэ удаагийн айлчлалаараа дамжуулан Хятад, Шинэ Зеландын хоёр талт харилцааг хөгжүүлж, хоёр орны чөлөөт худалдааны хэлэлцээрээ шинэчлэх явдал юм. Энэ нь хоёр орны худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжин, мөн бүс нутаг, дэлхий нийтэд чөлөөт худалдааг дэмжиж байгаа хоёр оны байр суурийг тодорхойлж байгаа юм гэж хэллээ.

Ерөнхий сайд Ли Кэчяны айлчлалыг хүлээн авч Шинэ Зеланд дахь Хятадын харьяат иргэдэд хэлэлцээрийн үйл явцыг шуурхай мэдэгдэж байхын тулд Шинэ Зеландын Ерөнхий сайд Билл Инглиш тусгай вичатын цахим хуудас нээсэн байна. Тэрээр 3-р сарын 27-нд өөрийн вичатын цахим хуудсандаа  "Ли Кэчян Ерөнхий сайдтай хийсэн уулзалт, олон арга хэмжээг нийтэлье" гэсэн гарчигтэй өгүүлэл гаргаж, "Өнөөдөр би Ли Кэчян Ерөнхий сайдтай Веллингтон хотноо албан ёсны хэлэлцээр хийлээ. Хэлэлцээр дууссаны дараа Шинэ Зеланд, Хятад хоёр орон 4-р сарын 25-нд чөлөөт худалдааны хэлэлцээрийн дараагийн шатны хэлэлцээрийг эхлүүлэх болсноо баяртайгаар мэдэгдье. Ерөнхий сайд Ли Кэчянтай хийсэн миний хэлэлцээр ихээхэн үр дүнд хүрч, хоёр орны хамтын ажиллагааны талаар олон нийтлэг ойлголтод хүрлээ. Энэ нь хоёр орны харилцаа улам гүнзгий, өргөн түвшинд хүрснийг нэгмөсөн харуулж байна гэж бичжээ.

Тэрээр:

- Хоёр орон алс хол зайдуу, газар нутгийн их бага зэрэг ялгаатай ч хоёр орны ард түмний хэлхээ холбоо, соёлын харилцаа, эдийн засаг, худалдааны хэлхээ холбоо өдөр ирэх тусам эрчимжиж байна. Энэ оны 4-р сарын 25-наас 27-ны өдрүүдэд чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээрийн дараагийн шатны хэлэлцээрийг эхлүүлэх болсныг баяртайгаар мэдэгдье. Хятад улстай хийх чөлөөт худалдааны хэлхээ холбоо маш их амжилтад хүрлээ. Энэхүү ажлыг 2008 онд эхлүүлснээс хойш худалдааны хэмжээ хэд дахин нэмэгдэж, эдүгээ 23 тэрбум Шинэ зеланд долларт хүрч, үр өгөөжийг нь хоёр орны ард түмэн хүртэж байна. Бид ирээдүйн хамтын ажиллагаанд итгэл дүүрэн байна гэж хэллээ.

Одоо Хятад улс Шинэ Зеландын чөлөөт худалдааны 1-р том түнш боллоо. Мөн тус оронд Хятадын оюутнууд хамгийн олноор суралцаж байгаа ба тус оронд жуулчилж буй гадаадын жуулчдын хоёр дахь том зах зээл нь Хятад улс байв. Ерөнхий сайд Ли Кэчян тэмдэглэхдээ, дэлхийн өнөөгийн нөхцөлд, чөлөөт худалдааг хамгаалах нь нэн чухал болсоор байгаа гэсэн байна.

Тэрээр хэлэхдээ: - Ялангуяа одоогийн даяарчлал, чөлөөт худалдааг сөрсөн урсгал газар авч буй нөхцөлд чөлөөт худалдааны харилцааг сайжруулснаар улам их зөвшилцөлд хүрч, мөргөлдөөнөөс зайлсхийснээр, дэлхийн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалахад ашигтай юм гэж хэллээ.

Энэ сарын 27-нд Ли Кэчян Ерөнхий сайд болон Шинэ Зеландын Ерөнхий сайд Билл Инглиш нар Веллингтонд хэлэлцээр хийсний дараа хоёр орны эдийн засаг худалдаа, хөдөө аж ахуй, цахим худалдаа, боловсрол, оюуны өмчийн эрх, хүрээлэн буй орчны хамгаалал зэрэг салбарын хамтын ажиллагааны 9 гэрээнд гарын үсэг зурахад хамт байлцав. Үүнд "Нэг бүс нэг зам" хамтын ажиллагааны тухай Хятад, Шинэ Зеландын ойлголцлын санамж бичиг багтаж байгаа ба Шинэ Зеланд дахин Хятад улстай энэ төрлийн гэрээнд гарын үсэг зурсан барууны хөгжсөн анхны орон боллоо.

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл