solongonews
Хятадад 61 тохиолдол бүртгэгдэв
2021-08-12 10:39
Хятадад 61 тохиолдол бүртгэгдэв

Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр 08-р сарын 11-ний өдрийн 00:00 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж өөртөө засах орон, шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусний тохиолдол 61 болсныг нийтэлсэн байна. Үүнд гадаадаас тээвэрлэгдэн орж ирсэн тохиолдол 20 ( Үүнд Юүньнань мужид 5, Гуанши мужид 3, Фүжянь мужид 1, Шанхай хотод 5, Сычуань мужид 3, Гуандүн мужид 5 тохиолдол бүртгэгджээ). Улсын дотоодод нийт 61 өвчний тохиолдол бүртгэгджээ. (Үүнд Жянсү мужид 38, Хүбэй мужид 10, Хэнань мужид 3, Хүнань мужид 7, Юүньнань мужид 3 өвчний тохиолдол бүртгэгджээ.) Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжигтэй тохиолдол байхгүй.

08-р сарын 11-ний өдрийн 00:00 цаг хүртэл 31 муж өөртөө засах орон шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 1836 (биеийн байдал хүнд байгаа өвчтөн 60 хүн бүртгэгджээ) байна. Нийт 87689 өвчтөн эдгэрч, 4636 өвчтөн нас барж, оношлогдсон тохиолдол 94161 болж, сэжигтэй тохиолдол 3 байна. Нийт ойр хавьталтай 1138795 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 49264 байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл