solongonews
Ерөнхий сайд Ли Кэчян Вануатуагийн ерөнхий сайдтай хэлэлцээр хийв
2019-05-27 17:14
Бээжин хотноо Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 05-р сарын 27-нд Вануатуагийн ерөнхий сайд Чарлот Салвайтай хэлэлцээр хийлээ.

    Ерөнихй сайд Ли Кэчян:

- Хятад, Вануатуа бол хөгжиж буй орнууд. Хятадын тал Вануатуагийн талтай хамтран өөрсдийн давуу талдаа түшиглэн, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, бүх салбар дахь харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг илүү өндөр түвшинд хөгжүүлэхэд бэлэн байна гэсэн байна.

Ли Кэчян ерөнхий сайд Хятад, Вануатуагийн димпломат харилцаа тогтоосны 37 жилийн харилцааны хөгжлийг өндрөөр үнэлж: Хятад улс "Бүс ба зам" санаачилгыг Вануатуагийн хөгжлийн стратегитай холбож, хамтдаа зөвшилцөн, хамтдаа бүтээн байгуулж, үр ашгаа хамтдаа хуваалцана. Дэд бүтцийн бүтээн байгуулалт, эдийн засаг, худалдаа, загасны аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Хятадын тал аж ахуйн нэгжүүдээ Вануатуад хөрөнгө оруулж, чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхийг дэмжинэ. Хүмүүнлэгийн салбарын солилцооны хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ. Хятадын тал чадах чинээгээрээ Вануатуад тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хятадын тал Вануатуагийн Өмнөд Номхон далайн бүсэд гүйцэтгэж буй чухал үүргийг дэмжиж, Вануатуагийн талтай олон улс, бүс нутгийн үйл хэрэг дэх ойлголцлоо эрчимжүүлнэ. Хятадын тал Вануатуагийн ирэх онд зохиох гэж буй Номхон далайн арал улсын форумд дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэж илэрхийлсэн байна.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл