solongonews
Хятад улсын интернэт хэрэглэгчдийн тоо 1 тэрбумыг давжээ
2021-08-27 16:42
Хятад улсын интернэт хэрэглэгчдийн тоо 1 тэрбумыг давжээ.

Хятадын интернэт сүлжээний мэдээллийн төвөөс /CNNIC/ “Хятад улсын интернэтийн хөгжлийн нөхцөл байдал, статистик” тайланг 08-р сарын 27-нд танилцууллаа.

Тус тайлангийн дүнг харахад 2021 оны 06-р сар болтол Хятад улсын интернэт хэрэглэгчдийн тоо 1 тэрбум 11 саяд хүрсэн буюу 2020 оны 12-р сартай харьцуулахад хэрэглэгчийн тоо 21.75 саяар нэмэгдсэн байна. Интернэт сүлжээний түгсэн хэмжээ 71.6 хувьд хүрчээ.

Интернэт хэрэглэгчдийн тоо 1 тэрбумыг давжээ

2021 оны 06-р сар болтол Хятад улсын интернэт хэрэглэгчдийн тоо 1 тэрбумыг давсан байна. Асар том хэрэглэгчдийн тоо нь Хятад улсын эдийн засгийн чансаатай хөгжилд хөдөлгүүр болсон байна. Интернэтийн дэд бүтцийн байгуулалтыг түргэтгэсэн нь интернэт хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэхэд бат бэх үндэс болсон байна.

Тайлангаас үзэхэд 2021 оны 06-р сар болтол Хятад улсын интернэт хэрэглэгчид долоо хоног тутамд интернэтэд холбогдоход 26.9 цаг зарцуулж байгаа нь 2020 оны 12 сарынхаас 0.7 цагаар илүү болжээ.

Дэлхийн хамгийн том мэдээллийн сүлжээг байгуулсан байна

Хятад улс дэлхийн хамгийн том мэдээллийн сүлжээг байгуулжээ. 2021 оны 04-р сар гэхэд Хятад улсын оптик өргөн зурвасын сүлжээ хэрэглэгчдийн тоо 94 хувиар нэмэгдэж, өргөн зурвасын сүлжээний хурд 51.2 Mbps-д хүрч, хөдөлгөөнт сүлжээний хурд дэлхийн 139 улс орон бүс нутгийн дунд 4-р байранд жагссан байна.

Хятад улсын 5G-ийг худалдааны зориулалттай ашигласнаараа дэлхийд тэргүүлж байна. 2021 оны 05-р сар гэхэд Хятад улсын 5G-ийн патент авсан хэмжээ 38 хувиас давж, 5G-ийг олон салбарт ашиглаж байна.

Сүүлийн жилүүдэд аж үйлдвэрийн интернэт сүлжээний тавцан үндсэндээ бүрэлдэж, зарим салбар болон бүс нутгийн нөлөө бүхий аж үйлдвэрийн интернэт сүлжээний 100 гаруйг давж, “5G+ аж үйлдвэрийн интернэт сүлжээ” 1500 гаруй болсон байна.

Хөдөө орон нутгийн интернэт сүлжээг тасралтгүй өргөжүүлсэн байна

2021 оны 06-р сар гэхэд Хятад улсын хөдөө орон нутгийн интернэт хэрэглэгчдийн тоо 297 саяд хүрч, хөдөө орон нутагт интернэтийн сүлжээ түгсэн хэмжээ 59.2 хувьд хүрсэн нь 2020 оны 12-р сарынхаас 3.3 нэгж өндөр болсон байна. Хот хөдөөгийн интернэт нэвтэрсэн хувийн зөрүү 19.1 хувьтай болсон байна.

Хятадын онлайн захиалагч огцом нэмэгдэв

2021 оны 06-р сарын байдлаар Хятад улсын хоол хүнс, эм бэлдмэл зэргийг онлайнаар захиалагч нийт 469 саяд хүрч, 2020 оны 12-р сарынхаас 49 сая 760 мянгаар нэмэгдсэн бөгөөд нэмэгдлийн хурд нь судалгаанд хамрагдсан бусад төрлийнхөөс илт илүү байлаа.

Цахимаар ажиллах зах зээл өдөр ирэх тутам нэмэгдсэн байна

2021 оны 06-р сар гэхэд Хятад улсын цахимаар ажиллах хэмжээ 381 саяд хүрсэн нь 2020 оны 12-р сарынхаас 35 саяар нэмэгдэж, интернэт хэрэглэгчийн 37.7 хувь нь хамрагдсан байна.

Үүнээс гадна, 5G, их өгөгдөл, бодисын сүлжээ, хиймэл оюун зэрэг шинэ хэлбэрийн дэд бүтэц түргэн хөгжихийг дагалдан онлайн хурал цуглаан, текст боловсруулах зэрэг онлайн үйлчилгээ тасралтгүй нэмэгдсэн байна.

Цахим эмнэлгийн хэрэглэгчид түргэн нэмэгдсэн байна

2021 оны 06-р сар гэхэд Хятад улсын цахим эмнэлгийн хэрэглэгчдийн хэмжээ 239 саяд хүрч, 2020 оны 12-р сарынхаас 24.53 саяар нэмэгдэж, нийт интернэт хэрэглэгчдийн 23.7 хувийг эзэлсэн байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Хятадын Олон Улсын радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл