solongonews
Эвенк хошууны 60 жилийн ойн арга хэмжээ болов
2018-08-13 19:38
Эвенк хошууны 60 жилийн ойн арга хэмжээ болов.

Өвөр Монголын Эвенх үндэстний өөртөө засах хошуу байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ 12-ны үдээс өмнө Баянхошуу овооны уулан энгэрт болов. Баяр ёслолын хувцсаар гоёсон үндэстнүүдийн ард түмэн хуран цугларч, Эвенх хошууны 60 жилийн ойг хамтдаа тэмдэглэв. 

Хятадын үндэстний цөөнхийн 3 өөртөө засах хошууны нэг болох Эвенк үндэстний өөртөө засах хошуу нь 1958 онд байгуулагдаж, үндэстнүүдийн ард түмэн эвлэрэн нэгдэж бүтээн байгуулалт хийж хөгжүүлсэн түүхийн шинэ хуудсыг нээжээ. Олон жилийн турш Эвенк хошууны хот хөдөөгийн дүр төрөхөд түүхт өөрчлөлт гарч, 2017 оны байдлаар Эвенк хошууны дотоодын нийт бүтээгдэхүүн 10.05  тэрбум юаньд хүрч, хот суурингийн байнгын оршин суугчид болон хөдөө тосгоны байнгын оршин суугчдын зарцуулж болох мөнгө нь тус  тус 29148, 20581 юаньд хүрэв. 

2010 оны Хятадын хүн амын 6 дахь тооллогоос үзвэл Эвенк үндэстний хүн ам  нь 30875 бол тэдний гуравны нэг хувь нь Эвенк  үндэстний өөртөө засах хошуунд амьдарч байна.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл