solongonews
Ван И Францын Гадаад хэргийн сайд Колоннатай видео уулзалт хийв
2022-12-20 20:16
Ван И Францын Гадаад хэргийн сайд Колоннатай видео уулзалт хийв.

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 12-р сарын 19-нд Францын Гадаад хэргийн сайд Колоннатай видео уулзалт хийсэн байна.

 Ван И хэлэхдээ “Хятад, Францын харилцаа өөрчлөлт, эмх замбараагүй байдлын сорилтыг даван туулж, тогтвортой байдлаа хадгалан, хөгжлийн нааштай эрчээ харууллаа. Хоёр тал дээд зиндааны харилцаа ба стратегийн харилцаа холбоогоо эрчимжүүлж, олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад Францын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр хөгжүүлэх ёстой” гэв.

 Ван И онцлохдоо “Хятад улс цар тахлын нөхцөл байдлын өөрчлөлтийн дагуу урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээгээ үргэлжлүүлэн сайжруулж, Хятад болон гадаадын боловсон хүчний солилцоонд илүү дөхөм үзүүлнэ. Хятадын эдийн засгийн хэтийн төлөв ирээдүйтэй байгаа бөгөөд хэт том зах зээлийн нөөц боломж илүү хурдацтай гарч, Франц зэрэг улс орнуудад илүү их боломжийг авчрах болно” гэжээ.

 Колонна хоёр талын дээд түвшний солилцоог бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд "Францын тал Хятад улс шиг орчин үеийн бүтээн байгуулалтыг ахиулах ба Хятадад туслахад бэлэн байна. Мөн Хятад улсын цар тахалтай тэмцэх шинэ арга хэмжээг өндрөөр үнэлж байна" гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл