solongonews
Ли Кэчян, Хассанал нар харилцан баярын цахилгаан илгээв
2021-07-20 09:48
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян АСЕАН-ны ээлжит дарга орон Брунейн Султан Хассанал Болкиах нар 07-р сарын 19-нд харилцан баярын цахилгаан илгээж, Хятад АСЕАН яриа хэлцлийн харилцаа тогтоосны 30 жилийн ойн баяр хүргэв.

   Ерөнхий сайд Ли Кэчян:

 - Өнгөрсөн 30 жилд Хятад, АСЕАН-ны орнууд жаргал зовлонгоо хуваалцаж, улс орнуудын болон бүс нутгийн тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулж, Ази Номхон далайн бүсийн хамтын ажиллагаанд үлгэр жишээ болсон юм. Ноднингоос хоёр тал хамтдаа КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцсэн нь харилцан дэмжиж туслах, жаргал зовлонгоо хамтатгах хувь заяаны хамтын цогцын үзэл санааг улам тод харууллаа. АСЕАН-тай хүч хамтран маш өндөр түвшний стратегийн түншийн харилцаа тогтоож, илүү нягт хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулан, бүс нутгийн болон дэлхийн чанартай сорилтын эсрэг илүү сайтар тэмцэж, хоёр талын нийт 11 орны 2 тэрбум гаруй хүн ардад ашиг тус бүтээхэд Хятадын тал бэлэн байна гэсэн байна.

    Хассанал Болниах баярын цахилгаандаа АСЕАН-ны нэрийн өмнөөс хоёр тал яриа хэлцлийн харилцаа тогтоосны 30 жилийн ойд, мөн ХКН байгуулагдсаны 100 жилийн ойд чин сэтгэлийн баяр хүргээд, АСЕАН, Хятадын харилцаа 30 жилийн туршид баялаг үр дүнд хүрч, хамгийн илүү стратегийн шинж чанартай, иж бүрэн түншийн харилцаануудын нэг болсон юм. Хоёр тал гар нийлэн цар тахлын эсрэг хамтран ажиллаж, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн зэрэг олон салбарын харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрсээр байна. Хятадын тал АСЕАН-ны гол төвийн байр суурийг гуйвшгүй дэмжиж буйд талархаж байна, түүнчлэн АСЕАН-Хятадын стратегийн түншийн харилцаа нь хоёр ард түмэнд нэн сайн сайхан ирээдүйг цогцлон бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэж тэмдэглэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл