Ордос хотын дөрвөн их удирдах багийн дарга удирдлага, Шүүх хороо, Прокурорын газрын дарга удирдлага, Ордос хотын албан байгууллагууд, их дээд сургуулиуд, аж ахуйн нэгж, Төвийн болон Өөртөө Засах Орны Ордос дахь салбар байгууллагуудын хариуцсан хүмүүс тайланг сонссон байна.
ӨМӨЗО-ны Намын Төлөөлөгчдийн X хурлын ухуулан таниулах бүлгэмийн гишүүн, ӨМӨЗО-ны Намын Хорооны Төрийн бодлого судлах албаны дэд дарга Лю Ванжи ӨМӨЗО-ны Намын Төлөөлөгчдийн X хурлын зорилго зорилт болон үүрэг шаардлагын талаар ярив.
Мөн өдрийн үдээс хойш ухуулан таниулах бүлгэмийн гишүүд Ордос хотын Дүн Фан зам гүүрийн ХХК-д хүрч хурлын тухай ухуулан сурталчилсан бөгөөд орон нутгийн намын гишүүнүүдтэй үзэл бодлоо солилцсон юм.
