Зуны амралт, худалдан авалт, соёлын аялал гээд "Хятад дахь аялал" энэ зун дэлхийн хүмүүсийн анхаарлыг татаж байна. CGTN-ийн явуулсан дэлхийн хэмжээний санал асуулгын дүнгээр, саналаа өгөгчдийн 92.9 хувь нь "Хятад дахь аялал"-ын нэр хүнд өссөн нь тус улсын тухай олон улсын сонирхол хурдтай өсөн нэмэгдэж байгааг харуулж байна гэж үзэж байна.
Хятадад ямар төрлийн аяллыг их сонирхдог вэ гэж асуухад тал хувиас илүү буюу 54.7 хувь нь Цагаан хэрэм, Хориотой хот зэрэг түүхэн болон соёлын дурсгалт газруудыг дурдсан бол байгалийн үзэсгэлэнт газар, өвөрмөц соёлтой танилцах, орчин үеийн хотын амьдрал нь тус тус хоёроос дөрөвдүгээр байранд жагсжээ.
Хятад хоолонд дурлах сонирхлын хувьд хариулагчдын 55.5 хувь нь уламжлалт, сонгодог хятад хоол илүү таалагддаг гэсэн байна. Хятадад аялах үеэрээ ямар бүтээгдэхүүн худалдаж авахыг хүсдэг вэ гэж асуухад технологийн бүтээгдэхүүн, ухаалаг төхөөрөмжүүд жагсаалтыг тэргүүлсэн буюу 48.3 хувьд хүрчээ. Дараа нь соёлын онцлогт бүтээгдэхүүн 23.3 хувь, өвөрмөц хоол хүнс, зууш 18.7 хувь, уламжлалт, эсвэл загварлаг Хятад маягийн хувцас 9.6 хувьд хүрсэн байна.
Хятадын Үндэсний цагаачлалын албаны статистик мэдээллээс харахад энэ оны эхний хагаст хил нэвтэрсэн 22.914 сая гадаадын иргэн бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд энэ нь хурдтай өсөлтийн чиг хандлагыг харуулж байна.
