Япон улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ-ны албаны сайтын мэдээгээр "COVID-19"-ийн халдвар гарснаас хойш Японы Засгийн газар болон нийгмийн олон салбарынхан халуун гараа сунган олон янзын арга хэлбэрээр Хятад улсын халдварт өвчинтэй тэмцэх ажилд туслалцаа үзүүлснийг Хятадын ард түмэн талархан хүлээж авсан. Сүүлийн өдрүүдэд Япон улсад "COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажил чухал үедээ ороод байна. Хятадын тал үүнийг ойлгож, дотоодынхоо байдлыг намдаахаар хичээн ажиллахын зэрэгцээ Япон улсад бүх чадлаараа дэмжин, туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Саяхан Хятадын тал Японд вирусыг илрүүлэх хэрэгсэл хандивласан. Ойрын хугацаанд Хятадын Засгийн газар мөн 5000 хамгаалалтын хувцас болон 100 мянган ширхэг амны хаалт хандивлахаар болсон байна.
Эдгээр эд зүйлсийн эхний хэсэг нь нэгэнт 02-р сарын 27, 28-ны өдрүүдэд Токиод хүрчээ. Хятадын орон нутгийн муж хотууд, аж ахуйн нэгж, хувь хүн ч идэвхтэй оролцож, Японд мөнгө болон эд бараа хандивлаж, хүч нэмж байна. Хятад, Япон хоёр орон бол тэнгисийн хоёр эрэгт орших найрсаг хөрш, халдварт өвчний өмнө бие биедээ туслалцсан хувь заяаны цогц нэгдэл болох юм. Хятадын тал үргэлжлэн Японд шаардлагатай зүйлээр туслалцаа үзүүлэн, Японы ард түмэнтэй хамт хүнд бэрхийг даван туулах болно.
