Цагаан будааны нутаг элбэг хураалт авлаа
2022-10-15 11:13
Цагаан будааны нутаг элбэг хураалт авлаа.

Хятадын Тяньжинь хотын Жиннань дүүргийн Шяожань суурины 14 мянган мү цагаан будааны ургац хураах хугацаандаа орлоо.
Тяньжинь хотын Жиннань дүүргийн Шяожань суурин бол Шяожань усан тутарга тариалах эх газар бөгөөд 100 жилийн түүхтэй. Сүүлийн жилүүдэд тухайн нутгийн усны эх сурвалжийг цэгцлэх, бохирдуулагч үйлдвэрийг зогсоох зэрэг арга хэмжээгээр Шяожань усан тутарга тариалах талбайг аажмаар сэргээжээ. Үүний зэрэгцээ Тяньжинь хот Шяожаньд усан тутарга тарих ажлыг ахиулж, “Жиньюань U99”, “Алтан тутарга 919”, “Тяньлүн Юү 619” зэрэг үүлдрийн усан тутарга тарих шинэ төрлийг тариалж, уг хотын усан тутарга тарих талбайг 1 сая мү-ээр нэмэгдүүлжээ.
Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : .people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
