
Хятад, Америк хоёр орны эдийн засаг худалдааны багийн хамтын хүчин чармайлтаар хоёр тал эрх тэгш болон харилцан хүндэтгэсэн зарчмын үндсэн дээр Хятад, Америкийн эдийн засаг худалдааны анхан шатны гэрээний текстээр санал нэгтэй 13-нд тохиролцов. Дээрх мэдээг олонд нийтэлмэгц, олон улсын хамтын нийгэмлэг идэвхтэй үнэлж, эцсийн бүлэгт Хятад Америк эдийн засаг худалдааны асуудлаа туйлбартай зохицуулахыг хүсэн хүлээж байна хэмээн илэрхийлэв.
Америк, Хятадын худалдааны үндэсний комисс мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ: Ийм ахицад хүрсэн явдалд баяртай байгаа, эдгээр ахиц хоёр талын хангалттай итгэлийг сэргээж, бүтцийн чанартай чухал асуудлыг зохицуулахыг хүсэж байна гэжээ. Америк, Хятадын худалдааны үндэсний комиссын дарга Крэйг Аллен хэлэхдээ: хоёр тал эдийн засаг худалдааны анхан шатны гэрээний текстээр санал нэгтэй тохиролцсон явдал "хүмүүсийг урамшуулж байна" гэжээ.
Энэтхэг дэх хөгжиж буй орны судалгаа болон мэдээллийн системийн байгууллагын зөвлөх Батачаржее хэлэхдээ: энэ бол түүхэн ач холбогдолтой зангилаа зүйл болох юм, хоёр тал дэлхий дахинд хариуцаж байгаагийн илрэл болно гэжээ.
Их Британийн эдийн засаг нийгмийн судалгааны үндэсний хүрээлэнгийн тэргүүний эдийн засагч Мао Шюйшинь хэлэхдээ: дэлхийн худалдаа болон эдийн засгийн өсөлтийн хурд удааширч байгаа нөхцөлд, Хятад Америк худалдааны маргаанаа аажмаар зохицуулах нь эерэг сайн нээлттэй орчин бий болгоход тустай байж, дэлхийн худалдааны тодорхой бус хүчин зүйлийг багасгаж, Европ, Америк хийгээд дэлхийн худалдаа, эдийн засгийг сайжруулах болно гэжээ.
