solongonews
Гүө Шэнкүнь С.Бямбацогт нар хэлэлцээ хийв
2017-05-09 17:34
Хятадын төрийн зөвлөлийн гишүүн, НАХЯ-ны сайд Гүө Шэнкүнь Монгол Улсын Хууль зүй, Дотоод Хэргийн Яамны сайд 8-нд Бээжин хотноо С.Бямбацогттой хэлэлцээ хийжээ.

Гүө Шэнкүнь: - Хоёр тал хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтуудыг нухацтай хэрэгжүүлж, террористууд, хэт даврагчид, хагалан бутаргагчдад цохилт өгөхөө тасралтгүй эрчимжүүлж, зохион байгуулалттайгаар хил дамнан гэмт хэрэг үйлдэх, террорист халдлага хийх, мансууруулах бодис наймаалахад цохилт өгөх, хилийн хамгаалалт, хил боомтын хяналт шалгалтын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны хилийн бүсийн аюулгүй, тогтвортой байдлыг баталгаажуулан, Хятад, Монгол хоёр орны харилцааг байнга хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

С. Бямбацогт: - Хоёр талын хууль хэрэгжилтийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлж, хоёр ард түмэнд ач тусыг нь хүртээхийг хүсэж байна гэлээ.

Хоёр тал хэлэлцээгээ дуусгаад хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зуржээ.

Найруулагч: ..
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл