solongonews
Ажлын ярилцлагад орохдоо заавал чээжлэх 15 хариулт
2015-12-28 18:21
Ажлын ярицлагад орно гэдэг хүндхэн даваа. Гэхдээ энэ хүндхэн давааг хамгийн амархан даваа болгох нэгэн арга байна.

Асуулт 1 : Өмнөх ажлаас гарсан шалтгаан

Ур чадвараа дээшлүүлэх , илүү их боломж бололцоог эрэлхийлэхийн тулд ажлаа хүлээлгэн өгсөн

Асуулт 2 : Та өөрийгөө амжилттай яваа хүн гэж боддог уу?

Тиймээ , би амжилтынхаа тэн хагасыг бүтээхийн зэрэгцээ амьдралынхаа маш олон сайн нөхөдтэй учирсан гэж боддог.

Асуулт 3 : Хүнтэй хамтарч ажиллахад бухимддаг уу?

Би багаар ажиллахыг илүүд үздэг. Хүмүүстэй хамтран ажиллах явцад ямар нэгэн бухимдалтай зүйл тулгарвал энэ нь надаас үүссэн эсэхийг тунгаан бодно.

Асуулт 4 : Таны сул тал юу вэ?

Нэг зүйл дээр хэтэрхий их ач холбогдол өгөх гээд байдаг.

Асуулт 5 : Ажил эрхлээгүй удсан шалтгаан?

Би бие хүнийхээ чадамжийг дээшлүүлэх зорилгоор зарим нэгэн дугуйлан курст хамрагдаж , чөлөөт уран бүтээл туурвисан.

Асуулт 6 : Та багийн тоглогч мөн үү?

Тиймээ , би бол төсөл төлөвлөгөөг хамтдаа боловсруулж , хугацаанд нь амжилттай хийж гүйцэтгэхэд хувь нэмрээ оруулах багийн нэгэн хэсэг мөн.

Асуулт 7 : Та аливааг удирдан зохицуулах хэв маягаа тодорхойлно уу?

Миний бие удирдлага , хамт олонтойгоо зөвлөлдөн үүрэг болгосон ажлыг цаг тухайд нь биелүүлэхийг зорьдог.

Асуулт 8 : Таны ойрын 5 жилийн хэтийн төлөвлөгөө юу вэ?

Энэхүү компанид хүлээсэн үүрэг даалгавараа сайн биелүүлж , удирдах албан тушаалд томилогдсон байх болно.

Асуулт 9 : Таны давуу тал юу вэ?

Аливааг түргэн сурч , багаар ажиллах бүрэн чадвартай.

Асуулт 10 : Хэрэв бид таныг ажилд авбал манай байгууллагад та хэр удаан ажиллах боломжтой вэ?

Мэргэжлээрээ ажиллахад ямар нэгэн бэрхшээл үүсэх хүртэл цөхрөлтгүй ажиллана.

Асуулт 11 : Та ажлын ачаалал даах чадвартай юу?

Би тайван байдлын чандлан сахиж , аливаад хүлээцтэй хандан олон зүйлд анхаарлаа хандуулж чадна.

Асуулт 12 : Танд биднээс асуух асуулт байна уу?

Хэзээнээс ажилдаа орох боломжтой вэ?

Асуулт 13 : Та төсөл дээр багаар ажиллахдаа ямар албан тушаалд томилогдохыг илүүд үздэг вэ?

Тухайн ажиллаж байгаа ажлаасаа шинэ зүйл сурч л байвал ямар албан тушаалд томилогдох нь тийм ч чухал биш.

Асуулт 14 : Бид таныг яагаад ажилд авах ёстой вэ?

Хэрэв та бүхэн намайг ажилд авбал би өөрийн мэдлэг, туршлагаа энэ хариуцлагатай салбарт сорьж үзэн зорьсон зорилгоо биелүүлэх сайхан боломжыг хүртэх болно.

Хамгийн гол нь та өөртөө итгэлтэй , тайван байх хэрэгтэй. Ажилд чинь амжилт хүсье!

эх сурвалж : https://www.facebook.com/tsaatangutal/photos

 

 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл