5G технологийн хэрэглээг хурдасгахад Хятад улс салбар дамнасан хамтын ажиллагааг ахиулж, 5G технологи болон бодит эдийн засгийн нэгдлийг ахиулж, 5G технологийг зам харилцаа, эм эмчилгээ, хүрээлэн буй орчин зэргийн олон нийтийн үйлчилгээний салбарт түлхүү ашиглахыг зорьж байгаа тухай Хятадын Аж үйлдвэр мэдээжүүлэлтийн яамны дэд сайд Чэнь Жаошүн 03-р сарын 21-нд хэллээ.

Өдгөө олон улсын хэмжээнд 5G технологи нь хөгжлийн чухал үедээ байгаа бөгөөд гадаадын мэдээлэл холбооны салбарын бизнес эрхлэгчид энэ тухай тэргүүний технологийг эзэмшихээр өрсөлдөж байна. Ийм нөхцөлд Хятад улсын 5G технологийн судалгааны ахиц олны анхаарлын төвд байгаа юм.
Чэнь Жаошүн: 5G технологи нь шинэ үеийн хөдөлгөөнт мэдээлэл холбооны хөгжлийн гол чиглэл бөгөөд 4G технологийн үндсэн дээр интернетийн хурд, чанар зэргийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ, зүйлсийн сүлжээг хамарч, бүх тоног хэрэгслийг хооронд нь холбох технологийн өөрчлөлт хувьслын шинэ эринийг нээх болно. Тиймээс салбар дамнасан хамтын ажиллагааг хөгжүүлж, ажил төрлийн салбарын нээлттэй орчин, зохицонгуй хөгжлийн төлөвийг нээж, 5G технологи болон бодит эдийн засгийн гүнзгий уялдаа холбоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн аж үйлдвэрийн интернет сүлжээ, автомашины интернет холболт, ухаалаг эм эмчилгээ зэрэг салбарт түлхүү ашиглан, 5G технологи болон үүлэн тооцоолуур, их өгөгдөл, зохиомол оюун ухаан зэргийг нэгтгэхийг зорьж ажиллах хэрэгтэй гэжээ.
