solongonews
Аялал жуулчлалыг олон салбартай нэгтгэн хөгжүүлж байна
2017-03-12 23:06
Олон салбарыг хамарсан аялал жуулчлалын үндэсний туршилтын бүсийн хувьд Шиньжяны Турфан хот орон нутгийн эх баялгийг нэгтгэн, аяллын маршрут, зам харилцааны сүлжээгээ сайжруулан, аялал жуулчлал+хөдөө аж ахуй, аялал жуулчлал+сувилал, аялал жуулчлал+спорт зэрэг шинэ загвар гарган ажиллуулж байна.

  Турфанд ганц өдөр аялахыг олон өдөр аялах, нэг улиралд аялахыг олон улиралд аялах, жуулчлалын газруудаар аялахыг бүх нутгуудаар аялах болгон хөгжүүлж байна.

Турфан бол Тэнгэр уулын хормой дахь хамгийн эрт хавар болдог нутаг юм. Жил бүрийн 3-р сарын сүүлчээс 4-р сарын эхэн хүртэл гүйлсийн цэцэг хамгийн эрт дэлгэрч, жуулчдын сонирхлыг их татдаг. Дөрвөн жил дараалан зохиогдож буй Турфаны гүйлсийн цэцгийн баярыг энэ сарын 24-нд зохион байгуулах юм байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл