solongonews
2.7 тэрбум ”COVID-19”-ийн вакциныг дэлхийд нийлүүлжээ
2021-12-30 11:16
Хятадын компани 2.7 тэрбум ”COVID-19”-ийн вакциныг дэлхийд нийлүүлжээ.

Цар тахлын эсрэг тэмцэл нь хил хязгааргүй, анхаарал халамж дэлхийн хүмүүст хүрч байна. Саяхан, Хятадын Эмын группын Хятадын биотехнологийн ХХК "COVID-19"-ийн вакциныг олон оронд илгээж, цар тахлын эсрэг орон нутгийн тэмцэлд хүчтэй тусламж үзүүлж, дархлааны хамгаалалтыг бий болгож байна.

Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдэлийг цогцоолохыг ахиулах, цар тахлын эсрэг дэлхий нийтийн тэмцэлд тус дөхөм үзүүлэх, вакциныг шударгаар түгээхийг дэмжих зорилгоор Хятадын биотехнологийн ХХК жил бүр 7 тэрбум гаруй тунг үйлдвэрлэх хүчин чадалтай болж, 2.7 тэрбум гаруй тун вакциныг дэлхийд түгээж, хүлээн зөвшөөрөгдсөн улсуудын тоо улам олон болж байна. Хамгийн олон тооны шинэ коронавирусын вакцин, хамгийн өргөн хүрээтэй, хамгийн их тарилга, хамгийн сайн аюулгүй байдал, хамгийн хангалттай үйлдвэрлэлийн хүчин чадалтай хэмээн үнэлэгдэж байна.

Цагийн хүрд жилийн өмнө буцан хүрэхэд гэнэт нүүрлэж ирсэн цар тахлын эсрэг Хятадын биотехнологийн ХХК шуурхай хариу арга хэмжээ авч, шинжлэх ухааны судалгааны багийг байгуулж дэлхийн анхны идэвхгүйжүүлсэн вакцины эмнэлзүйн зөвшөөрлийг авчээ. II үе шатны эмнэлзүйн туршилтад орох үед дотоодын тахал өвчнийг сайтар хянаж, III үе шатны эмнэлзүйн туршилт явуулах нөхцөл бүрдээгүй байсан тул Хятадын биотехнологийн ХХК-ын Намын хорооны нарийн бичгийн дарга, биологийн асуудал эрхэлсэн дэд захирал Жү Жинжинь тэргүүтэй 100 шахам хүнтэй баг тахлын эсрэг АНЭУ, Бахрейн, Египет, Иордан болон бусад улс орнууд III үе шатны олон улсын клиник туршилтыг эхлүүлж, "Хэрэв III үе шатны туршилт амжилтад хүрэхгүй бол эх орондоо буцахгүй" гэж амлалаа. Хамгийн хэцүү нөхцөлд, бараг жил шаргуу хөдөлмөрлөсний эцэст 63 мянган хүнд эмнэлзүйн туршилтууд амжилттай хийж, 125 орныг хамарсан III шатны клиник туршилтад хамруулж, дэлхийн олон анхыг бий болгосон.

Уг баг нь АНЭУ дахь орон нутгийн түншүүдтэй эмнэлзүйн туршилтын газар дээр ажиллаж байгаа нь

2020 оны 12-р сарын 09-нд АНЭУ-ын Эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх яамнаас Хятадын биотехнологийн ХХК-ын вакцины III үе шатны эмнэлзүйн туршилтын мэдээг нийтэллээ. Ийнхүү Хятадын вакцин Ойрх Дорнодын элсэн цөлд үндэслэж, дэлхийн зах зээлд гаргах анхны албан ёсны бүртгэл, жагсаалтад орлоо.

2020 оны 12-р сарын 30-ны өдөр Улсын Хүнс, Эмийн Захиргаа Хятадын биотехнологийн Бээжингийн биологийн бүтээгдэхүүний үндэсний хүрээлэнд вакциныг Хятадад анх удаа зах зээлд гаргах болзолт жагсаалтад оруулахыг зөвшөөрөв.

Сүүлийн нэг жилийн хугацаанд тахалтай тэмцэх итгэл найдварыг дэмжсэн вакциныг Бахрейн, Хятад, Боливи, Сейшелийн арлууд, Тайланд, Туркменистан, Малайз, Перу, Марокко зэрэг 10 улсад бүртгэж, худалдаанд гаргаж, 112 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагад онцгой байдлын үед ашиглах буюу зах зээлд нэвтрэх зөвшөөрөл авсан. Жижиг вакцин нь дэлхий даяар тархаж, тахлын эсрэг дэлхийн дайнд итгэл, найдвар төрүүлж байна. Хэдхэн хоногийн өмнө АНЭУ-д вакцины III үе шатны эмнэлзүйн туршилтыг хийж буй Хятадын биотехнологийн ХХК-ын төслийн багийн түүхийг өгүүлсэн "Зах зээлд гарсан нь" гэх богино хэмжээний видео мөн 3 дахь удаагийн "Бүс ба зам" зуун улсын богино хэмжээний видео уралдаанд шагнал гардсан байна.

Шинжлэх ухаан, технологийн судалгаа хийх цаг хугацаатай уралдан Хятадын биотехнологийн ХХК нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд бүх хүчин чармайлтаа гаргаж байна. Одоогийн байдлаар Хятадын биотехнологийн ХХК нь Арабын Нэгдсэн Эмират, Серби, Марокко, Бангладеш, Унгар болон бусад оронтой идэвхтэй хамтран ажиллаж, вакциныг хилийн чанадад савлахыг сурталчилж байна. Цаашид Хятадын биотехнологийн ХХК нь COVAX зэрэг олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, вакциныг шударгаар түгээж, хамтын үйлдвэрлэлийг идэвхтэй явуулж, гадаадад судалгаа, үйлдвэрлэлийн бааз байгуулж, олон улсын нийлүүлэлтийн үйл явцыг түргэсгэж, вакцинжуулалтад илүү их хувь нэмэр оруулах болно.

Үүний зэрэгцээ Хятадын биотехнологийн ХХК техникийн олон замаар штаммын хариу арга хэмжээ авах шинжлэх ухаан, технологийн судалгаа хийж байна. Одоогийн байдлаар Хятадын биотехнологийн ХХК нь Омикрон штаммын судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг бүх техникийн гурван чиглэлд явуулж байна. Эдгээрийн дотор Бээжингийн Биологийн хүрээлэн, Үханий биологийн хүрээлэн хамтран зах зээлд худалдаалагдаж байгаа Delta штамм, Бета штамм болон идэвхгүйжүүлсэн вакцинуудад хөндлөн саармагжуулах туршилт хийх болно. Хятадын биотехнологийн ХХК Омикрон штаммын генийн зураглалыг санаачилж байна. Жүншэн Фү Нүөжянь мөн Омикрон штаммын вакцины судалгаа, боловсруулалтыг эхлүүлсэн. Хятадын биотехнологийн ХХК анх удаа бүх төрлийн штаммын вакциныг нөөцлөх ажлыг сайн хийх болно.

Хятадын Эмын группийн Хятадын биотехнологийн ХХК нь олон улсын вакцины хамтын ажиллагаанд бодит үйл ажиллагаагаар оролцож, вакциныг дэлхий дахинд шударга, боломжийн хуваарилалтыг дэмжихийн төлөө ажиллаж байгаа нь вакциныг дэлхийн нийтийн бүтээгдэхүүн болгож буй бодит практик бөгөөд Хятад улсын вакциныг дэлхийн хэмжээнд хүртээмжтэй, хямд өртөгтэй болгоход хувь нэмэр оруулсан юм.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Эрээн
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл