Гарын цайны шилдгийг шалгаруулах тэмцээн болов
2017-04-01 15:10
Гарын цайны шилдгийг шалгаруулах тэмцээн боллоо.

Шян Ши тосгонд 3 дугаар сарын 31-ний өдөр гурав дахь удаагийн Бао Жин шар алтан цайны шилдгийг шалгаруулах тэмцээн боллоо. Энэ үеэр тухайн шяний нийт 40 цай тариалдаг тариачин 40 том зуухан дээр өөр өөрсдийн ур авьяасаа гарган цай хуурсан байна. Хурц ширүүн өрсөлдөөний эцэст Шүй Тяньхэ суурингийн Пай Жя тосгоны Лян Лэй нэртэй залуу "Цайны Хаан"-аар шалгарсан байна. Бао Жин шар алтан цайны нийт талбай 4880 га газар, өнгөрсөн оны ургацын үнэ өртөг нь 280 сая юань хүрчээ. Цай тарьснаар тус тосгон ядуурлаас гарсан бөгөөд 30 мянган тариачид энэхүү арга замаар чинээлэг амьдралд орсон юм. 2015 онд анх удаа цайны шилдгийг шалгаруулах тэмцээн зохион байгуулжээ.



Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх
