solongonews
Томоохон төслүүдийн тогтмол хөрөнгө оруулалт 0.4 хувиар нэмэгдэв
2019-07-30 16:41
Томоохон төслүүдийн тогтмол хөрөнгө оруулалт 0.4 хувиар нэмэгдэв.

Өмнөх хагас жилд Өвөр Монгол 5 сая юаниас дээших төслийн тогтмол хөрөнгийн хөрөнгө оруулалт нь өнгөрсөн жилийн мөн хугацаанаас 0.4 хувиар нэмэгдэв.

Өвөр Монголын томоохон төслүүдийн тогтмол хөрөнгийн хөрөнгө оруулалтын дотор үйлдвэрлэх аж ахуй болон үндсэн төхөөрөмжийн хөрөнгө оруулалт нь өнгөрсөн жилийн мөн хугацаанаас тус тус 0.4 хувь, 0.5 хувиар нэмэгджээ. Өмнөх хагас жилд Өвөр Монголын ардын хөрөнгө оруулалт нь өнгөрсөн жилийн мөн хугацаанаас 2.2 хувиар буурсан боловч бүх хөрөнгө оруулалтын 50 хувийг давсан байна.

Үйлчилгээний аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт нь бүх хөрөнгө оруулалтын 56.2 хувьд хүрч, хоёрдугаар аж үйлдвэрээс 16 хувиар давав. Дээд шинэ мэргэжлийн үйлчилгээний аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт нь өнгөрсөн жилийн мөн хугацаанаас 17.4 хувиар нэмэгдэж, бүх хөрөнгө оруулалтын нэмэгдлийн хурдаас 17 хувиар нэмэгджээ. Эрүүл мэндийн үйлчилгээний аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт нь өнгөрсөн жилийн мөн хугацаанаас 21.7 хувиар нэмэгдэж, бүх хөрөнгө оруулалтын нэмэгдлийн хурдаас 21.3 хувиар нэмэгдсэн байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл