solongonews
Амжилттай лидер бүсгүй байх 7 алхам
2015-12-28 18:21
Эмэгтэй хүний хувьд лидер бүсгүй болох хэцүү даваа. Учир нь гэр бүлийн асуудал, хувийн амьдралын асуудал үргэлж доош татаж байдаг. Хэрэв бүсгүй та удирдагч нэгэн бол таны амжилтыг эхлүүлэх хэд хэдэн зөвлөмжүүд байдаг.
1. Хүний сонсох чадвартай байх
Удирдагч байна гэдэг цаг үргэлж бусдад тушааж, ярьж байдаг гэсэн үг биш юм. Та өөрийн ажлын багийг нээлттэй байлгаж, санал бодлоо хуваалцах боломж гаргаж өгөх хэрэгтэй. Таныг сонсох үед тэ таныг сайнаар үнэлж, гайхалтай санааг гаргахад бэлэн болох болно. 
 
2. Илүү нээлттэй байх
Байгууллагын удирдагч өдрийг үргэлж өрөөндөө хүн хүлээн авах завгүй өнгөрөөж байдаг. Хэрэв та амжилттай бүсгүй байхыг хүсэж байгаа бол багийнхандаа өөрийгөө нээлттэй хүн гэдгийг харуулж байх хэрэгтэй. Тэгснээр тэд таны өрөөгөөр үргэлж орж гарч байж, ажлын тухай чөлөөтэй ярилцаж чаддаг болох юм. Гэхдээ тэдний сайн найз, үнэнч зөвлөгч/хувийн асуудлын/, дэмий чалчих гэсэн үг биш юм шүү.
 
3. Шүтэн бишрэх хүнтэй бол
Хүн бүхэнд үлгэр дуурайлал авах хүн байх ёстой. Тэр хүн нь таныг зөв замаар хөтөлж, яг тийм хүн болох болно гэсэн зорилгыг тань асааж өгөх ёстой. 
 
4. Сайн ажилласан багийг хүнийг шагнаж урамшуулж байх
Сайн дарга болохын тулд бусдад сайн үйлс хийх нь зөв. “Та үнэхээр сайн ажиллаа” гэх үгийг хэлэх тийм ч хэцүү биш байх. Үнэхээр сайн ажилласан хүнийг урамшуулахаа хэзээ ч бүү март. Энэ үйлдэл нь таны карьерт сайнаар нөлөөлөх болно. 
 
5. Бүгдийг төлөвлөдөг байх
Та багийнхандаа шинэ ажил даалгах үед ямар ч алдаа гаргах ёсгүй. Ажилчин бүртээ 7 хоногийн төлөвлөгөөг гаргаж өгөхийг хичээгээрэй. Ингэснээр таны багийнхан цагтай уралдан ажиллаж, урамшуулал авахын төлөө хичээх болно. 
 
6. Хошин мэдрэмж сайтай байх
Та сайн удирдагч гэлээ ч, таныг унагааж чадах хүнд хэцүү өдрүүд байдаг. Ямар нэгэн зүйл болоход бүү ноцтой хандаж өөрийгөө нервтүүл. Таныг наргиач зан чимэх ба таны ажилчид бага стресстэх болно. Хошин мэдрэмжийг хөгжүүлэх хэцүү ч гэлээ ирээдүйд чухал хэрэгтэй зүйлсийн нэгэнд ордог.
 
7. Эерэг бай
Та ихэнхи зүйлд сөрөг бодол өвөртөлж явдаг бол амжилт таныг дагах нь юу л бол. Эерэг байх явдал нь бүх зүйлийн түлхүүр бөгөөд таны ажилчдыг ч сайн ажиллуулахад туслах болно. Өөрийн багийнхандаа ажилтай хайртай гэдгээ үргэлж харуулж байгаарай. Тэд ч мөн таниас эерэг энерги хүлээн авч ажилдаа анхаарах болно.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл