Одоо цагт эмэгтэйчүүд загвар өмсөгч шиг бие галбиртай байхыг хүсдэг болсон байна. Харин зохих хэмжээний илүүдэл жин-өөх нь эмэгтэй хүний оюун ухаанд нөлөөлж байдаг.

Америкийн мэргэжилтэн өөх нь хүний биед тэр чигээрээ хор биш, ялангуяа бүдүүн гуя болон түнхийн хэсгийн өөх нь эмэгтэй хүний оюун ухаанд нөлөөлдөг гэжээ. Бүдүүн гуя болон түнхийн хэсгээр өөх ихтэй тарган байх нь гоо сайхны талаас таатай бус харагдах ч үнэндээ энэ хэсгийн өөхний эс нь хүний биеийн хэрэгцээт өөхөн хүчлийг хангаж байдгийг судалгаагаар харуулжээ. Өөхөн хүчил нь их тархины үйл ажиллагааг сайжруулж, ажлын үр бүтээмжийг дээшлүүлдэг гэдгийг туршилтаар нотолсон байна. Хэт тарган, хэт туранхай байх нь хүний биеийн эрүүл мэндэд нөлөөлөхөөс зохих хэмжээний илүүдэл жин бол асуудалгүй гэдгийг баталжээ. Зохих хэмжээний илүүдэл жин-өөх нь эмэгтэй хүмүүнийг боловсронгуй, бэлгийн сэрэл мэдрэмжтэй байлгахаас гадна эмэгтэй хүний гормоны хэвийн ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна. Үүний зэрэгцээ бага хэмжээний илүүдэл жин-өөхтэй эмэгтэй жирэмслэх нь хэвийн байдаг бөгөөд хүүхэд нь эрүүл чийрэг өсөж бойжидог. Иймээс эмэгтэйчүүд бага зэргийн илүүдэл жин-өөхийг хэт их жигшиж, үзэн ядахгүй байвал зохино. Судалгаагаар эмэгтэй хүний биеийн жин нь хэвийн хэмжээнээс 2.5 5 килограмм илүү байхад тохиромжтой байдаг гэж гаргажээ.

